Улс орон даяар цэргийн тоо бүртгэл үргэлжилж байгаа
Улс орон даяар цэргийн тоо бүртгэл үргэлжилж байгаа. Энэ жил улсын хэмжээнд 18-50 насны 320 мянга орчим хүн бүртгүүлэх ёстойгоос 52.2 хувь бүртгүүлжээ. Хэрвээ гадаадруу явсан иргэдийн бүртгэл хийлгэх бол гэр бүлийнх нь хүмүүс бичиг баримтыг нь авчраад бүртгүүлж болох гэнэ. Харин санаатай болон санамсаргүй цэргийн бүртгэлээсээ хоцорсон иргэдийг ямар нэгэн торгуульгүй бүртгэж байгаа аж. Бүртгэл өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Мөн 1990 оын зургаадугаар сарын 8-наас хойш төрсөн, цэргийн алба хаасан эрчүүдийг төрийн албанд шалгалтгүй оруулах гэнэ. Түүнчлэн гэрээт цэргийн албанд явсан бол халагдаж ирснийхээ дараа магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд төрийн сангийн зээлээр сурах боломжийг олгохоор болжээ.Д.Ундрах /24tsag.mn/

















































