зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюуны өмчийн хулгай хийлгүй хэрэглээний программаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой болно

2013-1-21
0
ЖИРГЭХ
Оюуны өмчийн хулгай хийлгүй хэрэглээний программаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой болно
  оюуны өмчийн хулгайУИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас Монголын залуу программистуудын холбоо, Линукс хэрэглэгчдийн бүлгэмтэй  хамтран “Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2013.01.21/ Төрийн ордноо зохион байгууллаа.

  Нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлэгчид, судлаач, шинжээч зэрэг 30 гаруй мэргэжилтэн болон УИХ-аас томилогддог, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээлэл, технологийн 10 гаруй ажилтан энэхүү хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцож байгаа юм.

  Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв.

   УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсад мэдээллийн технологи хөгжсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн бүх шатны байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгч программ хангамжийн оюуны өмчийн талаар төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас энэ асуудал цаг үеийн шаардлагаас хоцорч ирсэн байна. Өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдах боллоо. Иймд Улсын Их Хурлын дарга миний бие саяхан төрийн байгууллагуудад хандан оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэх уриалга гаргасан. Цаашид үндэсний программ хөгжүүлэгчид Та бүхэн Монгол Улсын төрийн байгууллагуудад ашиглах үйлдлийн систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээгээд  Улсын Их Хурал анхдагч, санаачлагчийн хувьд энэ чиглэлийн дагуу тодорхой санал санаачлагыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

    УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн ахлах референт Ж.Элбэгзаяа “УИХ, түүний Тамгын газрын мэдээллийн технологийн өнөөгийн байдал, бодлогын талаар” сэдвээр эхний илтгэлийг тавьсан. Тэрээр УИХ-ын Тамгын газраас мэдээлэл технологийн 450 орчим хэрэглэгчээ зөвшөөрөлтэй программ ашиглуулах, нээлттэй эхийн программыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг онцлоод цогц бодлого боловсруулсан талаараа дурьдлаа. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 209 тоот захирамжаар мэдээллийн технологийг сайжруулах, аюулгүй байдлын хангах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх 2020 он хүртлэх хөгжлийн бодлогыг баталжээ. Энэ хүрээнд цахим шуудангийн албан ёсны зөвшөөрөлтэй лиценз ашиглаж эхэлсэн төдийгүй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн аппиликешнийг гаргасан байна. Цаашид БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Цахим парламент” төслийг хэрэгжүүлж, хурууны хээг уншуулж санал хураах, байнгын хорооны хуралдааны танхимуудыг камержуулах зэрэг хэд хэдэн ажил хийхээр төлөвсөн аж.

   Үүний дараагаар Монголын залуу программистуудын холбоо, Линукс хэрэглэгчдийн бүлгэм, “Юү-Эс-Ай” компанийн төлөөлөгч нар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм. Тэдний илтгэлд дурьдснаар 1960-1980 онд дэлхий дахинаа анх нээлттэй эхийн программийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнийг хэрхэн  хөгжүүлэх талаар 66 орон 340 орчим бодлого гаргажээ. Эдгээр бодлогуудын 245 нь үг дүнгээ өгсөн байдаг байна.

   Манай улсын хувьд 2001 онд Японы олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлсэн "Сакура" төслөөр нээлттэй эхийн программын эхлэл тавигджээ.

  Open sourse буюу нээлтэй эхийн программыг нэвтрүүлснээр иргэн та оюуны өмчийн хулгай, хуулбар хийлгүйгээр хууль ёсны эрхтэйгээр хэрэглээний программ ашиглах боломжтой болж байгаа юм. Цахим ертөнцөд хүмүүсийн эхээр хэрэглэдэг Facebook, Google, Yahoo зэрэг нь бүгд нээлттэй эхийн программтай аж.

   Компьютер, програмистын мэдлэг, мэргэжилтэй хэн бүхэн уг программыг ашигласнаар яаж ажилладаг, яагаад нээлттэй эх программ байгаа гэх мэт  бүх мэдээллээ авч, өөрийн хүсснээр өөрчлөн хэрэглэх боломжтой байдаг аж. Микрософт болон бусад хаалттай хэрэглээний программыг ашиглах явцад алдаа гарвал гарч ирсэн өгөдлийн дагуу ажиллахаас өөр гарц байдаггүй бол нээлттэй эхийн программыг засаж болдог. Ингэснээрээ дэлхий нийтийн мэргэжилтнүүдээс туршлага судлаж, оюуны өмчийг хулгайлсан хэргээр өндөр төлбөрт унахгүй олон давуу талтай болох юм.

   Стандарчлал, хэмжил зүйн газраас 2012 оны 12 дугаар сарын 20-нд мэдээллийн технологийн нээлттэй эхийн программын талаар стандарт гаргасан байна. Нээлттэй эхийн программ нь урт хугацаандаа эдийн засагт ихээхэн хэмнэлт болдог байна. Жишээлбэл, Францын цагдаагийн байгууллага 2005 оноос энэхүү программыг нэвтрүүлснээр жил бүр 2 сая евро хэмнэдэг болжээ.

   Дашрамд дурьдахад, УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлээ “Google translate”-д оруулах санаачлага гаргаж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал аваад байсан билээ. Энэ санаачлагыг “Гүүгл” компанийн хайлтын системд 6 дахь жилдээ ажиллаж буй  Б.Баттулга хэмээх Монгол залуу дэмжиж, УИХ-ын даргад цахим захиа ирүүлсэн юм.  

   Тэрбээр УИХ-ын даргын санаачлагыг твиттер хуудаснаас уншиж дэмжиж байгаагаа илэрхийлээд “Google translate”-д монгол хэлээ оруулах ямар боломж, нөхцөл байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тухайлбал,  Google translate нь хэл шинжлэлийнхний ашигладаг дүрмэнд суурилсан орчуулга биш Machine learning ашигласан орчуулгын систем учраас их хэмжээний мэдээллийн санг шаарддаг. 10 сая /sentence pair/ хос өгүүлбэр  орсон хэлүүд дээр маш сайн орчуулга хийгдэж байгаа. 1 сая sentence pair байвал эхний ээлжинд Монгол хэлийг нэмэх боломжтой болно. Зөвхөн "English-Mongol" гэлтгүй "Russian-Mongol" "Chinese-Mongol" сан байсан ч үүнийг ашиглан Монгол хэлийг нэмэх боломжтой. Тухайн үед Өвөр монголоос "Chinese-Mongol" сан их хэмжээгээр олдох боломжтой гэж байсан болов ч миний хувьд үүнийг эсэргүүцсэн. Өвөрмонгол хэл нь Монгол хэлнээс өөр юм. Монголчууд бид өөсдийн орчлуулгын мэдээллийн сантай болвол үүнийг зөвхөн Google биш Монгол дахь сургуулиуд судалгааны групууд авч ашиглах боломжтой гэдгийг захиандаа дурьджээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • texengy (202.21.106.139)
    buren demjij baina
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    7 цаг 26 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    8 цаг 37 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    9 цаг 11 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 18 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    9 цаг 46 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    10 цаг 25 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    10 цаг 39 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    10 цаг 56 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    11 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 34 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    12 цаг 40 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    12 цаг 55 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    13 цаг 7 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    13 цаг 8 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    14 цаг 7 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    14 цаг 22 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    15 цаг 56 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    16 цаг 2 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК