2013 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
2013 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

















































