Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар Тусгаар тогтнолын
талбайд өлсгөлөн зарлахаар бэлдээд байсан. Харин өчигдөр шөнийн 23.00
цагийн үед цагдаагийн алба хаагчид өлсгөлөн зарлахаар бэлдээд байсан
гэр, эд юмс, албан бичиг зэргийг хураан авчээ.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлахаар бэлдээд байсан. Харин өчигдөр шөнийн 23.00 цагийн үед цагдаагийн алба хаагчид өлсгөлөн зарлахаар бэлдээд байсан гэр, эд юмс, албан бичиг зэргийг хураан авчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 40 орчим алба хаагчид ТТАХНЭ-ийн эмч нарын өлсгөлөн зарлахаар зэхэж байсан бүх зүйлсийг хураан авч одсон байна. Түүгээр ч зогсохгүй Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Нарантуяаг ямар нэгэн өлсгөлөн зарлах үйлдэл хийвэл баривчлана гэдгийг сануулсан байна” гэв.
Сэтгэгдэл (23)