Өнөөдөр УИХ-ын дэргэдэх гурван байнгын хороо хуралдахаар товложээ.1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
· Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.
2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
· “Өргөдлийн байнгын хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
· Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Газрын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

















































