Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор Хятадын шалган нэвтрүүлэх бүс орчимд автомашины урт дараалал үүссэн бөгөөд хятадын хилийн цэргийн албан хаагчид манай жолооч нараас 50-100 юань хууль бусаар авч, дараалал харгалзахгүй оруулан ачаалал, бухимдал үүсгэж байна гэсэн гомдол Эрээн дэх Консулын газарт ирсэн байна.Үүний дагуу Эрээн дэх Консулын газрынхан холбогдох хүмүүстэй уулзаж, зөрчлийг таслан зогсоон шинэ, хуучин зээл орчмоор зорчигч тээвэр хийж буй УАЗ-469 автомашинуудыг зохион байгуулалтанд оруулж, цэгцэлжээ.

















































