Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны
хүү, хөгжмийн зохиолч Б. Мөнхболдын анхны CD удахгүй хэвлэгдэн гарах юм.
Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү, хөгжмийн зохиолч Б. Мөнхболдын анхны CD удахгүй хэвлэгдэн гарах юм. Тус CD нь 2 хэсгээс /Дабль/ бүтсэн ба эхний CD нь түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн “Галдан Бошигт” хэмээх 5 ангит Симфони Сюит юм байна. Энэхүү CD-нд СТА, морин хуурч Д.Шинэцог-Гени, Лимбэч,Цуурч Г.Нямжанцан, Морин хуур чуулгын морин хуурч,хөөмийч А.Даваазориг,Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа, тайлбар уншигч СТА Б.Отгонбат нар оролцсоноос гадна Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар тоглосон байна. 2 дахь CD-нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн бүтээлүүд болох ятга, морин хуур, найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар чуулгад зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд нь багтсан аж.Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)