УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бол МАН-д олон жил байсан ч намаа ил тод шүүмжилдэг нэгэн. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зүтгэсэн ч Бага хурлаар олонхийн санал авч чадаагүй, одоо Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам нь сонгуульд ялсан нь намын лидерүүдтэй холбоотой гэсэн дүгнэлт хийжээ. Жирийн гишүүд Ш.Сайхансамбуутай уулзахдаа тэдэнд итгэхээ больж, дахин энэ багаараа сонгуульд оролцвол дэмжихгүй гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн аж. Тэрбээр "УИХ-д суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Харамсалтай нь массаас үнэлгээ авах лидер алга. Лидерүүд нь хэрэлдсээр байгаад намаа жижигрүүлчихсэн. Түүнээс биш гишүүд, дэмжигчид бол бий" гэжээ. Ш.Сайхансамбууд хандсан гишүүд, дэмжигчид нь МАН-аас хөөх хүмүүст дараах нэрсийг оруулсан аж. 1. Ц.Нямдорж
2. С.Баяр
3. Сү.Батболд
4. Г.Занданшатар
5. Т.Бадамжунай
6. Ц:Мөнх-Оргил
7. Д.Оюунхорол
8. Д.Лүндээжанцан
9. Д.Дэмбэрэл
10. У.Хүрэлсүх
11. М.Энхболд зэрэг МАН-ын нүүр царай болсон олон хүний нэр дурдагджээ. Харин энэ нь ганцхан Ш.Сайхансамбуугийн бодол уу, эсвэл МАН-ын залуу үе ингэж бодож байна уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Харин энэ намаас гараач гэсэн хүсэлтийг нь дээрх эрхмүүд хүлээж авах эсэх нь эргэлзээтэй юм.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (38)