Өнгөрсөн жилүүдэд олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барьсан Монгол улсын "Морин хуурын чуулга" энэ оны хамгийн анхны тоглолтоо хийх гэж байна. Тус чуулгынхан ирэх сарын 7, 8-ны өдөр дан ардын дуунуудаас бүтсэн тоглолтоо Улсын филармонийн тайзнаа толилуулахаар болжээ.Тус тоглолтын ерөнхий удирдаачаар Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар ажиллах юм байна. Тус чуулга өмнө нь мөн “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж, “Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан тоглож байсан билээ.
Т.Хулан

















































