Нээлтээ хийснээсээ хойш дэлхийн олон орны кино чартыг тэргүүлж байгаа тагнуулч Жэймс Бондын сүүлийн анги болох "Skyfall" киног Хятадад гаргахыг хориглолоо. Учир нь энэ киноны зарим үйл явдал Шанхай хотод болдог бөгөөд хууль бус, ёс зүйгүй үйлдлүүд тус хотод болж байгаагаар харуулсан нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй аж. Кинонд хятад бие хамгаалагч эр хүн буудаж гардаг бөгөөд мөн биеэ үнэлдэг хятад эмэгтэйн дүрийг оруулсанд дургүйцсэн байна. Шанхайн их сургуулийн профессор Ши Чуан "Зохиогч хэчнээн сайн дүрслэн бодсон байлаа ч тухайн орны соёл, ёс заншлыг хүндэтгэх ёстой. Тиймээс Хятадын кино ертөнцөд цензур байдаг юм" хэмээжээ.Хятадад гарах гэж буй киног Улсын Радио, Кино, Телевизийн захиргаанаас үзэж, шалгадаг бөгөөд шаардлагад нийцсэн гэж үзвэл зөвшөөрөл олгодог байна. Энэ нь дотоод зах зээлээ нэг талаас дэмжиж байгаа ч хятад кино найруулагчид ч энэ цензурын эсрэг байж, чөлөөт уран бүтээл хийх эрх чөлөө олгохыг шаардсаар байгаа юм.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (1)