
Өнгөрсөн хоногт шатахуун түгээх станц дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах “Жаст-Ойл” ШТС-ын түгээгчийг дээрэмдэхийг завдсан байна. Тус ШТС-ыг 18-25 насны хоёр залуу түгээгчийг нь айлган сүрдүүлж, мөнгийг нь авахыг завдсан аж. Улмаар шатахуун авахаар ирсэн машины гэрэл тусахад зугтсан байна. Одоогийн байдлаар хэрэгтнүүдийг илрүүлээгүй, эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (1)