
2013-2014 онд тус газар 100 айл, баянгол дүүргийн арын дэнж, дэнжийн мянга, СХД-ийн 10-р хороо, Дамбадаржаа, ЧД-ийн зарим хороодод гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж НИТХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.
Тус бүрдээ 10-14 га талбайг хамруулан 87-200 айлтай хэсгүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэх ажлыг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү ажил амжилттай хийгдсэнээр Нийслэлийн иргэд өөрсдийнхөө амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах эрмэлзлэл эрс нэмэгдэнэ хэмээн тэд үзэж байгаа юм байна. түүнчлэн оршуулгын газар, жалга далан гууны аманд байрласан 20 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч гэсэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөж нийслэлийн удирдлагуудаар батлуулахаар бэлтгэж байгаа. Эхний ээлжинд гэр хорооллын 12 хэсэг газарт хийх төлөвлөлтийн ажлыг энэ сарын 31-нд болох НИТХ-ын нэгдсэн чуулганд өргөн барина гэв.