зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Польшийн Ерөнхийлөгч Коморовски: Бид Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээх ёстой

2013-1-22
0
ЖИРГЭХ
Монгол, Польшийн Ерөнхийлөгчид мэдээлэл хийв Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа мэдээлэл хийлээ.
ерөнхийлөгч сайтМонгол, Польшийн Ерөнхийлөгчид мэдээлэл хийв Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа мэдээлэл хийлээ.

БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморoвски хэлэхдээ “Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж манай улсад төрийн айлчлал хийж буйд гүн талархаж байгаагаа илэрхийлье. Монгол-Польшийн харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд бид өдгөө харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, ар;чиллыг бэхжүүлэх үйл явцад хамтран оролцож байна. Манай хоёр улс ижил үнэт зүйлтэй, ижил хувь тавилангаар урагшлан хөгжиж байгаа гэж хэлж болно. Ардчиллын замаар хамтдаа хөгжих нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө манай улсын ардчиллын түүчээлэгчдийн нэг Лех Валенсатай уулзсан нь үүнийг илтгэж байна.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалаараа манай улсын түүхэн дэх шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэл болсон түүхэн газар Гданьскд зочлох гэж буйд бид баяртай байна. Монгол, Польш улсуудын аль аль нь эрчимтэй хөгжлийн замдаа ороод байна. Бид Монголын эдийн засгийн хөгжлийн хурдцыг анхааралтай ажиглаж, бас бахархаж байна. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын идэвхтэй үйл ажиллагаагаар хоёр улсын хоорондох харилцаа улам бүр шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж өнөөдөр үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүд болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн оролцож байгаа бизнес форум нь хоёр улсын хоорондох хөгжилд ихээхэн ахицыг бий болгоно гэж бодож байна. Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүү сайн хөгжүүлэх гарц нь Улаанбаатар хотноо Польшийн ЭСЯ-ыг сэргээх явдал юм. Мөн Монгол Улсад зочлох урилга авсандаа их баяртай байна. Намайг Монгол Улсад зочлон очиход бидний өнөөдрийн хамтын ажиллагааны амлалтууд үр дүнгээ олсон байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскийн урилгаар танай улсад Төрийн айлчлал хийж буйдаа туйлын баяртай байна. Монгол, Польш улсууд өнө эртний харилцаатай ард түмнүүд. Манай хоёр орны хооронд үнэт зүйлсийн гайхамшигтай холбоо байдаг. Польшийн ард түмэн эрх чөлөө, ардчиллын төлөө ХХ зуунд маш том сонголт хийж, дэлхийн түүхийг эрх чөлөөний чигт өөрчлөхөд түүхэн гавъяа байгуулсанд манай ард түмэн маш их талархаж явдгийг энд хэлэх нь зүйтэй. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Монгол Улс Төв Азийн гүнд эрх чөлөөний сонголт хийх гэж байхад, 1990 онд Польшийн хэсэг төлөөлөгч Монголд зочлон бидэнтэй эрх чөлөөний төлөөх туршлагаасаа хуваалцаж байсанд бид талархдаг.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа шинэ төвшинд гарна гэдэгт би эргэлзэхгүй байгаагаа онцлон хэлье. Бид Польш улсыг гуравдагч хөрш, Европын холбооны бүс нутагт байгаа манай найдвартай түнш гэж үздэг. Өнөөдөр болж буй хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумд Польшийн талаас 170 гаруй байгууллага оролцохоо илэрхийлсэн нь бидний өмнө харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ямар их ирээдүй байгааг илтгэж байна. Мөн манай хоёр орны цэргүүд дэлхийн халуун бүсэд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй, хамтран гүйцэтгэж явсан. Эдийн засаг, боловсролын салбар болоод бусад салбарт хамтын ажиллагаагаа илүү хурдацтай хөгжүүлнэ гэж бодож байна. Эрхэм Ерөнхийлөгч Коморовски таны хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хүчин зүтгэлд дахин талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.

Ийнхүү хоёр орны төрийн тэргүүнүүд мэдээлэл хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Варшав хотноо, Пилсудскийн талбайд орших Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд хүрэлцэн ирж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж Энхийг сахиулах хүчинд алба хааж байсан Монгол, Польшийн цэргүүдтэй уулзсан юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    7 цаг 11 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    8 цаг 22 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    8 цаг 55 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 3 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    9 цаг 31 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    10 цаг 9 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    10 цаг 24 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    10 цаг 41 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    11 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 19 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    12 цаг 24 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    12 цаг 40 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    12 цаг 52 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    12 цаг 53 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    13 цаг 52 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    14 цаг 6 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    15 цаг 41 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    15 цаг 47 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК