
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 1025 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 49 хэргийн 29-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах 22, булаах хоёр, дээрэмдэх хоёр, залилан мэхлэх нэг, танхайрах долоо, зам тээврийн хэрэг зургаа, осол 22 бүртгэгдэж, зургаан хүн гэмтсэн байна.