Энэ оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд манай оронд болох чөлөөт
бөхийн эмэгтэй багуудын Цомын төлөө “World Cup-2013” тэмцээнийг Зохион
байгуулах хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааныг Зохион
байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл удирдан
явуулж хуралдаанаар тус хорооны бүрэлдэхүүн, тэмцээний бэлтгэл ажлын
төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталж медалийн загварыг сайшаасан
байна.

Энэ оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд манай оронд болох чөлөөт бөхийн эмэгтэй багуудын Цомын төлөө “World Cup-2013” тэмцээнийг Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааныг Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл удирдан явуулж хуралдаанаар тус хорооны бүрэлдэхүүн, тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталж медалийн загварыг сайшаасан байна. Зохион байгуулах хороог 12 гишүүн байгуулж дэд даргаар МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, нарийн бичгийн даргаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх нарыг томилжээ. Өнгөрсөн онд Канад улсын Страткон Канти хотод болсон эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзлэсэн Япон, АНУ, БНХАУ, Канад, Энэтхэг, Казакстан, Беларусь, Монголын багууд “World Cup-2013” тэмцээнд оролцоно.
Сэтгэгдэл (4)