Өнгөрсөн онд долоон настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол
нь зодсон хэрэг гарсан. Уг хэргийн улмаас хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах
тасагт эмчлүүлж байгаад гарсан билээ.
Харин хойд эцэг болох Т-г дүүргийн цагдаагийн
хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэргийг шалгаж дууссан учир прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Тэрээр хүүг түүний 1200 төгрөгнөөс хулгайллаа хэмээн 22.00 цагаас
эхлээд шөнийн 00.00 цаг хүртэл тамлан зовоож, хүзүү, гарыг нь түлж,
толгойг нь хананд мөргүүлж, суран бүсээр ороолгосон гэдэг. Б.Золбоо


















































Сэтгэгдэл (4)