12 чиглэлд 53 их багтаамжийн буухиа автобус иргэдэд үйлчилнэ

Амралтын өдрөөр автомашины улсын дугаараар түр хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан энэ сарын 26, 27, ирэх сарын 02,03-ны өдрүүдийн 10-19 цагийн хооронд алслагдсан гэр хорооллуудаас томоохон худалдаа үйлчилгээний төв захуудын чиглэлд буухиа автобус үйлчилгээнд гаргахаар болж байна. Орбит, Нарангийн гол, Баянхошуу, Ханын материал, Чингэлтэй дүүргийн 7-н буудал, Дэнжийн 1000, Бэлх, Шархад,Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс “Нарантуул” худалдааны төв рүү 2 цаг тутамд их багтаамжийн буухиа автобус явуулна. Үүнээс гадна Баруу салаа, Зүүн салаа ,Толгойт, Өнөр хороолол, 3,4-р хороолол, Шарга морьт, Хайлааст, Дэнжийн 1000, Улиастай, Гачуурт зэрэг чиглэлүүдийн автобуснууд Халдвартын эмнэлэг, “Нарантуул” худалдааны төвийн баруун болон урд талд үндсэн чиглэлийн дагуу зогсож үйлчилнэ. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслээр иргэд 400 төгрөг төлөөд шуурхай үйлчлүүлэхээс гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэхээ үзүүлээд үнэ төлбөргүй зорчих боломжтой. Мөн эдгээр чиглэлд явдаг микро автобусууд урьдын адил үйлчилгээнд гарна гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)