
Энэ онд Английн соёлын жил, Монгол Улс-Их Британи Умард Ирландийн
Нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой
тохиож буй.

2013 онд Английн соёлын жил, Монгол Улс-Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд УДЭТ-ын хамт олон Гадаад харилцааны яамтай хамтран үзэгчдийн хүсэлтээр У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг дахин тайзнаа толилуулахаар болжээ. УДЭТ-ын тайзнаа эл жүжгийг маргаашнаас энэ сарын 31-ийг дуустал ажлын өдрүүдэд 18:00 цагаас, амралтын өдрүүдэд 17:00 цагаас тоглох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)