зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Амаа хөдөлгөгч” одонцорууд ондоо ажил хайх цаг нь болсон

2013-1-23
0
ЖИРГЭХ
 PIC1   Ам барьдаг дуучдад баяртай гэж хэлэх цаг  хэзээ ирэх бол?. Ам барьнаа гэдэг шууд утгаараа  эргэн тойрныхныгоо хуурч, өөрийгөө ч доромжилж байгаа хэрэг шүү дээ.
    Ам барьдаг дуучдад баяртай гэж хэлэх цаг  хэзээ ирэх бол?. Ам барьнаа гэдэг шууд утгаараа  эргэн тойрныхныгоо хуурч, өөрийгөө ч доромжилж байгаа хэрэг шүү дээ. Хэд хэдэн дуу гаргаад л олонд танигдана. Төд удахгүй анхны бие даасан тоглолтоо хийнэ. Тоглолтон дээрээ ам бариад, фонограмм тавиад л. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгийн ихээр зөрчиж, луйвардаж байгаа эл үйлдлийг шүүмжлэхгүй байхын аргагүй. Ам баригчид өөрсдийн ухамсар, хүмүүжлээрээ сонсогч, үзэгчдээ хуурахаа больчихвол хөгжихгүй биш хөгжөөд байгаа урлаг маань улам хүчирхэгжих нь ойлгомжтой. Оны өмнөхөн  “амаа хөдөлгөдөг” дуучдыг хамгийн ихээр шүүмжилдэг гитарчин Өөжгий тэдний тухай үзэл бодлоо илэрхийлээд амжсан. Бүр ам барьдаг дуучдын тоглолтыг ориг мөнгөөр бус канондсон мөнгөөр үзье гэж уриалсан. Ингэж уриалаад төд удалгүй зарим нэг зорилго нэгт уран бүтээлчидтэйгээ хамтарч “ам барьдаг” байдлыг ажил хэрэг болгож таслан зогсоохоор шийдвэрлэсэн гэдэг. Гитарчин Өөжгий  болон зарим уран бүтээлчид ШӨХТГ-тай хамтарч ганц дуу гаргачихаад тоглолт бүрт ам барьдаг явдлыг таслан зогсоох гэнэ. Энэхүү ажил биелэлээ олвол төд удахгүй  “амаа хөдөлгөдөг” одонцорууд Монголын урлагаас арчигдах биз. Уг нь дуулдаг хүмүүсийг л дуучин гэж нэрлэдэг баймаар юм. Мөнгөө төлж тоглолт үзэж байхад, ам барьж байвал чулуу шидээд хөөж буулгах ёстой гэж үзэж байгаа нэгэн байхад “өө яахав ихэнх дуучид л ам барьдаг” гэж өөхшүүлдэг хүмүүс бас цөөнгүй. Ямартай ч та бүхэнд ам барьдаг дуучдыг эсэргүүцдэг зарим нэг хүмүүсийн яриаг сонирхуулъя.

gee    Монголын реппер Gee: Энд тэндхийн шоунаас гарч ирсэн хэдэн шалдан охин тайзан дээр гарч ирж амаа хөдөлгөчихөөд надаас 2-3 дахин илүү үнээр дуулдаг.

 Ам баригчдыг жинхнээсээ үзэн яддаг. Үүнийг яагаад одоо хүртэл хуульчлахгүй байгаа юм. Энэ чинь луйвар. Би тоглолтоо хийлээ та нар ирээд үз, би амьдаар дуулна гэж зарлачихаад тоглолт дээрээ амаа хөдөлгөөд дуулна гэдэг бол хүмүүс сидиг нь гэртээ тавиад сонсч байгаатай ямар ч ялгаа байхгүй.  Энэ бол шударга бус байдал. Би тийм үнэтэй дуулдаг хүн биш. Харин энд тэндхийн шоунаас гарч ирсэн хэдэн шалдан охидууд тайзан дээр гарч ирж амаа хөдөлгөчихөөд надаас 2-3 дахин илүү үнэ авдаг. Ядаж тэр нь сэтгэ.мн гээд тамгатайгаа явж байхыг нь яана. Ийм луйварт нөгөө том продакшнууд нь хүртэл идэгдчихсэн. Гавьяат цолтой хүмүүс өнөөдөр хамтлагийн продюсер хийж байна. Тэр хүмүүс гавьяа байгуулсан гээд цол хэргэм авсан. Тэгвэл тэр гавьяагаа яагаад харуулахгүй, үүрэг хариуцлагаа хүлээхгүй байгаа юм бэ?. Үнэндээ энэ асуудал дээр миний сэтгэл гутардаг. Амьдаар дуулуулж чадахгүй бол тэр хамтлагуудаа тараах хэрэгтэй.
Дуулж чадахгүй байгаа хүмүүсийг амаа хөдөлгөгч гэж нэрлэх ёстой байх. Эсвэл шалдан гарч ирээд бүжиглэхэд нь зарим хүн дуртай байж магадгүй юм. Юу нь гоё гэж. Үзэгчид үүнд маш их буруутай. Үүнтэйгээ эвлэрчихсэн байна. Өө яахав, яахав угаасаа л ам барьдаг юм чинь гэж хүлээж авдаг. Мөнгөө төлж тоглолт үзэж байхад, ам барьж байвал чулуу шидээд хөөж буулгах ёстой шүү дээ.

e709542acf496790bigГитарчин Өлзий-Орших:Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна

Сүүлийн үед энэ панаграмчингууд арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Зарим тоглолт дээр бүтэн оркестр хуруугаа хөдөлгөж, дүр эсгэж суусан сураг байна. Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна.

598_2182    Т.Ариунаа:Шинээр гарч ирж байгаа хамтлаг дуучид л амьдаар дуулаад сурчихвал рок, поп урлагийн нэр хүнд өснө.

Залуу дуучид маань айхгүй, зоригтой байх хэрэгтэй. Тэд амьд хөгжимтэй, амьдаар дуулна гэхээр айцгаадаг. Ялангуяа шинээр гарч ирж буй охидын хамтлаг ам барих гээд байдаг талтай. Шинээр гарч ирж байгаа хамтлаг дуучид л амьдаар дуулаад сурчихвал рок, поп урлагийн нэр хүнд өснө. Одоо үед хүссэн хүн бүхэн улс төрч, дуучин болчих юм. Урлагийн босго өндөр гэдгийг тэдэнд ойлгуулах л хэрэгтэй байна.

Gee-гийн хэлснээр амаа хөдөлгөгчдийн талаар жинтэйхэн хэдэн үг хэлсэн уран бүтээлчдийн яриаг нэмэлт хачиргүйгээр хүргэлээ.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • (202.21.106.143)
    Uujgii teneg ih zantan
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    univers songs наадам 2-3 жилд нэг удаа болж байвал.Ариунаагийн хэлснээр урлагийн босго өндөр шүү
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    ер нь дуучин гэж хэнийг хэлдэгийн.
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана (49.0.168.146)
    ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана Харилцах утас: 95788808 ЖДҮ-Н ТӨСӨЛ, БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ мэргэжлийн түвшинд боловсруулана. Харилцах утас: 70114140, 99084140, 99107508 БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулалтын цогц сургалтанд бүртгэж байна. 70114140, 99084140, 99107508
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    haaya neg toglolt vzeye gehed bidnii olson 10.20myanga baga mungu bish shv.tegeed gancaara vzehgvi e.vr hvvhde yzber vzvvlh.g bodno
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    tegsen deer
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    одоо манай монголд дуучид дэндүү олон болжээ.эсвэл ийм их авьяастай ч болсон юмуу.дэндүү олон дуучид.Хөдөлмөрчин хүний эгэл ажлыг хэнбгуай нь хийх болж байна.тариагаа хэн тарихуу.хөдөө аж ахуйн фермерийг хэн хийхүү.ахмадуудаас сурмаар юм.дуу дуулж болсон болоогүй тайзан дээр далдганахд амар мөнгө олно гэж боддог болтой.юманд хэмжээ.бас чадвар.чансаа.зэрэглэл.зиндаа хэрэгтэй
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (203.194.115.144)
    duuchin ariunaa bas ooroo am baridag shd
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (61.43.226.141)
    Unen shuudee boon am barigchid ailiin nairan deer hogjimgui gants duu duulchij chadahgui onigoond orson odontsor bdgiishdee eniig taslah ni zov
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • аз (202.179.10.158)
    нийтийн дуучид хамгийн их ам барьж байна .
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (27.123.213.52)
    жирийн үзэгчид бид ам барьж байгаа дуучдыг үнэндээ ч мэдэхнүй юмаа.
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (203.194.115.63)
    Zuv shuu
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    7 цаг 11 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    8 цаг 22 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    8 цаг 55 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 3 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    9 цаг 31 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    10 цаг 10 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    10 цаг 24 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    10 цаг 41 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    11 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 19 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    12 цаг 24 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    12 цаг 40 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    12 цаг 52 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    12 цаг 53 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    13 цаг 52 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    14 цаг 6 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    15 цаг 41 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    15 цаг 47 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК