зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Польшийн Ерөнхийлөгчид хоёр улсын Бизнес форумд оролцов

2013-1-23
0
ЖИРГЭХ

  2013-01-21bizforum_bigМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Польшийн парламентын хоёр танхимын дарга нартай уулзсаныхаа дараа тэдний хамт Польшийн Сеймийн ордонд дэлгэсэн ХХ зууны Монголын түүхээр сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
 
  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски нар Монгол-Польшийн “Бизнес форум”-д оролцов. Уг форумд Монголын талаас 80 орчим, Польшийн талаас 170 гаруй аж ахуйн нэгж, компани, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож хоёр орны хооронд худалдааны эргэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгох талаар санал солилцов.
 
  Монгол Улс Польшийн талаас 100 гаруй компанийн 700 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортлодог бөгөөд хоёр улсын төрийн тэргүүд цаашид Монгол, Польш улсын төрийн зүгээс бизнес эрхлэгчдийнхээ хамтран ажиллах, баялаг бүтээх үйл явцыг бүхий л талаар дэмжих ёстойг санал нэгтэй хэлж байлаа.
 
  Энэ үеэр Польшийн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Ийм олон бизнес эрхлэгчид оролцож байгаа уулзалт хоёр улсын харилцаанд маш чухал хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Монгол орон асар хурдацтай хөгжиж байгааг бид харж байна. Польшийн тухайд бид эдийн засгийн хувьд Европын Холбоонд эхний зургаа, дэлхийд 20 дугаар байрт орж байгаа. Бид үүнийгээ байнга хэлж, бахархаж байдаг. Тийм ч учраас Польш орон Европын холбооны гишүүн орнуудаас маш тогтвортой хөгжиж байгаа орон гэж бид үздэг. Бид Монголд анхаарлаа илүү их хандуулах ёстой гэж үзэж байгаа. Польш Монголын тухайд бизнесээ эхлүүлж, хурдан шийдвэр гаргах тусмаа ашигтай байх тийм боломж бүрдэж байна. Польш, Монголын бизнесийн харилцааг хурдан хөгжүүлэх өөр нэг арга зам нь улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа юм. Польшийн хувьд чөлөөт зах зээлийн эдийн засагт ардчилал ямар нөлөө үзүүлж байгааг сайн мэдэж байгаа.
 
  Монгол бол бүс нутагтаа хамгийн эрчимтэй хөгжиж байгаа ардчилсан орон. Ардчилалд хэдийгээр саад бэрхшээл, сорилт хүндрэл тулгамддаг ч бид түүнээс ухрах ёсгүй. Ардчилсан орнуудын нэг онцлог нь бизнес эрхлэлтийг дэмжиж иргэдийнхээ хувийн өмчийг хүндэтгэдэг.
 
  Би Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийг хамтын ажиллагаанд урьж байна. Польш оронд шинэ үе ирж байна. Гадаадын улсад хөрөнгө оруулах боломж мэлтэлзэж байна.  Бидний бизнесийн салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр орны хоорондын харилцааг илүү бэхжүүлэх юм. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бид хоёр янз бүрийн салбат хөрөнгө оруулах боломжийн тухай ярилцсан. Ашигт малтмал, дэд бүтэц, орон сууц, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар гээд олон олон талбарт хамтран ажиллах талаар ярилцсан” гэв.
 
  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ удаа монголчууд олуулаа ирсэн. Гэхдээ бид найман зууны өмнөх шиг биш харин энхийн зорилготой ирсэн гэдгийг зориуд хэлье.  Манай хоёр орны хувьд төстэй зүйл их байгаа. Түүний дунд хоёр орны байршил юм. Монгол Улсын хувьд хоёр том улсын дунд байрладаг. Монголчуудын хамгийн их сонирхдог зүйл бол гуравдагч хөрш, гуравдагч ашиг сонирхлын асуудал. Энэ бол үндэсний ашиг сонирхолтой холбоотой зүйл. Монгол, Польшийн хувьд хамгийн чухал нь бид үнэт зүйлийн харилцаа гэж бид боддог. Польшийн ард түмэн бол дарангуйллын эсрэг ХХ зуунд хамгийн тууштай тэмцэж хүн төрөлхтөний түүхэнд үнэлэгдсэн гавъяатнууд. Үүнийг Монголын ард түмэн цохон тэмдэглэхийг хүсч байна.
 
    Яагаад Монголд хөрөнгө оруулах нь ашигтай вэ гэдэг дээр хэдэн зүйл хэлье. Нэгд, бидний баримталдаг зарчим, үнэт зүйл ижил юм. Энэ бол хуулийн засаглалыг дээдэлсэн зарчим юм.
 
    Хоёрт, Монгол хэдийгээр Азийн орон боловч Европын соёлд ойрхон улс. Би хоёр жишээ хэлье. 2011 онд Монгол Улс дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр 17.8 хувьд хүрч өссөн. 2012 онд Монгол Улс авлигын төвшнөөр хамгийн хурдан буюу даруй 26 орноор буурсан байгаа.
 
    Нөгөө талаас Монголд бизнес эрхлэх орчныг сайжруулах талаар төрийн зүгээс маш их анхаарал тавьж байгаа. Би энд ганцхан жишээ дурдъя. Тухайлбал, татварын талаар. Хэдэн жилийн өмнө Монгол Улс “Дөрвөн арав” гэдэг системд шилжсэн. Аж ахуйн нэгжийн албан татвар дөрвөн шатлалтай байсныг нэг шатлалтай болгосон. Хүн амын татвар олон шатлалтай байсныг нэг буюу 10 хувь болгосон. НӨАТ-ийг мөн 10 хувь болгосон. Нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийг мөн 10 хувь болгосон.
 
    Нөгөө талаас Монгол Улсын байршил дэлхийд хамгийн хурдан хөгжиж байгаа орон болох БНХАУ-тай  хамгийн урт хилээр  хиллэдэг. Улс орнуудын хувьд далайд гарах гарцын тухай ярьдаг. Монголын тухайд зах зээлийн далайд гарах гарц, боломж нээлттэй байна. Ямар салбарт Полшийн зүгээс хөрөнгө оруулалт хийж болох вэ гэдэг дээр хэдэн санал хэлье. Мэдээж уул уурхайн салбар байгаа. Дэлхийд уул уурхайн үйлдвэрлэлээ Монгол Улс эхний тавд орох боломжтой тийм төвшинд ойртож байна. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 -т орж байна. Өмнө нь Польшийн геологичдын хайж байсан газрын ховор элементээрээ Монгол дэлхийд дээгүүрт орох боломжтой болж байгаа. Тэгэхээр уул уурхай, дэд бүтцийн салбар, түүн дотроо төмөр зам, эрчим хүч, барилгын салбар, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой.  
 
    Мөн аялал жуулчлалын салбар бол томоохон салбар. Боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж дүүрэн байна. Монголчууд Польшоос гоо сайхан, барилгын материал, хувцас бэлэн бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн зэрэг 180 орчим үйлдвэрийн 780 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Эндээс харахад Польшид үйлдэрлэсэн бүтээгдэхүүн Монголд нутагших боломжтой, үнийн хувьд ч боломжтой гэдэг нь харагдаж байна. Ерөнхийлөгчийн хувьд бид бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулахад нь иргэддээ үйлчлэх, туслах үүрэгтэй. Өнөөдөр ноён Ерөнхийлөгчтэй хамт эдийн засаг, хамтын ажиллагааны чиглэлээр маш чухал гэрээнд гарын үсэг зурсан. Надад Ерөнхийлөгч Коморовски сайхан мэдээ дуулгасан. Түр хугацаагаар хаагдаад байсан Улаанбаатар дахь Польшийн ЭСЯ-ыг дахин нээх талаар анхаарал тавьж ажиллана гэлээ.
 
    Энэ айлчлалын үеэр Монголоос анх удаа МИАТ-ын онгоц Варшавт газардлаа. Цаашид хоёр орны хоорондын харилцааг улам бүр хөгжүүлж байнгын нислэгтэй ч болж болох шүү дээ. Өнөөдөр энэ уулзалтад Польшийн 170 компани бүртгүүлж суудал багтахгүй араар зогсч байна. Монголчууд бол нөхөрлөлд үнэнч байхыг эрхэмлэдэг, “Нэр хугарахаар яс хугар” хэмээн хэлцдэг хүмүүс. Тиймээс  Монголд зочлоорой, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаарай гэж урьж байна” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    5 цаг 44 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    6 цаг 55 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    7 цаг 29 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 36 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    8 цаг 4 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    8 цаг 43 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    8 цаг 57 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    9 цаг 14 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    10 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 52 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    10 цаг 58 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    11 цаг 13 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    11 цаг 25 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    11 цаг 26 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    12 цаг 25 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    12 цаг 40 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    14 цаг 14 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    14 цаг 20 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК