
Өнөөдөр МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар 11 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаад байсан ч хойшиллоо. Хэвлэлийн хурал нь өөр үйл явдалтай давхацсан учир хурлыг 13 цагт хийхээр болжээ. Уг хурлаар МАН-ын дээрх гишүүд төрийн албаны томилгоо, Засгийн газарт хүргүүлсэн асуулгын талаар мэдээлэл өгөх байсан юм.
Өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэвлэлийн хурал зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон юм.