
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй ярилцлага хийнэ. Ярилцлага 11 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд болох бөгөөд цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Энэ үеэр Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хориг тавьж байгаа, төмөр замын асуудал, төрийн албан хаагчдын томилгоо гэх зэрэг олны анхааралд байгаа халуун сэдэв хөндөгдөх бололтой.