Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-ын “а”, “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол, Нийлсэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2012 оны 4/14 дүгээр тогтоолын 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Үүнд:
1. Сар шинийн баяртай холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 02 дугаар сарын 10-ыг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг бууруулах зорилгоор томоохон худалдааны захуудын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, гэр хорооллоос томоохон худалдааны төвүүдийн чиглэлд буухиа автобус явуулах, амралтын буюу 2013 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ний ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгойгоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд өглөөний 1000-2000 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, худалдааны зах, төвүүд болон зам дагуух байрлалтай худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь болон гаднах талбай, автомашины зогсоолд тухайн байгууллагууд өөрсдөө нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
2. Авто замын ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг бууруулах ажлын хүрээнд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах газрын байршлыг тодорхой болгохоор боллоо.
3. Тус ажлыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлж, сурталчилах юм байна. .
4. Дээрх ажлуудад шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2013 оны замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас 55.800.000 /тавин таван сая найман зуун мянга/ төгрөг гаргахаар болжээ.
Сэтгэгдэл (2)