зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй цааргалж байгаа нь хардлага төрүүлж байна гэв

2013-1-23
0
ЖИРГЭХ

    С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /нэгдүгээр сарын 23/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-ын сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан Засгийн газраас яам, агентлаг, төрийн захиргааны зарим байгууллагуудын бүтцийг шинэчилж буйтай холбоотойгоор удаа дараагийн томилгоо хийхдээ хууль бус үйлдлүүд гаргаж, төрийн албан хаагчдыг хууль бусаар халж байна хэмээн мэдэгдлээ.   

        УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ярихдаа:

        -Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хөдөлгөөн хийх шаардлага гарах нь ойлгомжтой боловч үүнийг тохиолдол болгоноор нь зохицуулсан хуулийн заалтыг чанд баримталж явуулах учиртай. Ялангуяа Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэтэл Засгийн газраас одоогийн байдлаар яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог тус яаманд байгаа төрийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхийн оронд Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан хэм хэмжээний агуулгыг илт зөрчсөн өөрчлөлтийг түр орлон гүйцэтгүүлэх журамд оруулан сонгон шалгаруулалтгүйгээр түр томилгоонууд хийн “Төрийн албыг төрлийн алба болгож байна” гэв.

        Тэрбээр  “Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр асуулга тавьсан боловч асуулгын хариуг өгөх хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч хариуг өгсөн. Мөн хариуг бүрэн гүйцэд өгөөгүй бөгөөд дахин нэгтгэж, албан ёсны шийдвэрийн хуулбарыг илгээнэ гэсэн боловч өдгөө 3 сар өнгөрөөд байхад асуулгын хариуг бүрэн гүйцэд өгөхөд анхаарахгүй байгаа нь  Үндсэн хуулийн 1-2 дахь заалт, 41 дүгээр зүйл, мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө” гэж заасныг тус тус зөрчиж байна. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр асуулгын хариуг бүрэн гүйцэд өгсөн мэтээр ташаа мэдээлэл өгч  байгаа нь албан бичгээр өөрийн гарын үсгийг зурж илгээсэн мэдээллээ өөрөө үгүйсгэсэн явдал боллоо. Төрийн алба хэмээх шалгуур өндөртэй, хууль, журмаар явдаг томилгоог ямар журмаар хэрхэн зохицуулж халаа сэлгээ хийснийг тодруулах гэсэн УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй хаалттай байгаа  Засгийн газар жирийн иргэдэд нээлттэй байж чадна гэдэг нь эргэлзээтэй. Ийнхүү цааргалсаар байгаа нь хууль бус томилгоо хийсэн байх гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байна” хэмээн ярьсан юм.

        Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Төрийн албан хаагчдын холбоо /ТАХХ/-ны тэргүүн Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар нар мөн мэдээлэл хийсэн бөгөөд тэд “ТАХХ-ны зүгээс  Үндсэн хуулийн цэцэд төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хандаад 2 сарын хугацаа болж байгаа ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа, тэгэхээр Үндсэн хуулийн цэц ч өөрөө хуулиа хэрэгжүүлдэггүй болжээ” хэмээн тэмдэглээд “Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоог нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмсэн. Засгийн газар “Агентлагуудын тоог багасгасан учраас орон тоо нэмээгүй” гэдэг тайлбар хийдэг боловч төрийн албан хаагчдын цалин хөлсний нийт зардлыг 2013 онд 210 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нэг төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцоход энэ нь 33 мянган хүний цалинтай тэнцэхүйц зардал юм. Мөн 2013 оны бараа үйлчилгээний бусад зардалд 1 их наяд 70 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тооцсон нь өмнөх жилээс даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Төр хүчтэй байх нь улс орны үндэсний аюулгүй байдлын нэг үндэс болдог тул төрийн албанд улс төрийн шалгуураар бус хууль журмын дагуу томилох ёстой”  хэмээн мэдэгдсэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zuv (202.55.191.35)
    Byambatsogt, Sodbaatar hoyoriig demjij baina. Gol ni turd shalgaltaa uguud tentssen hyn ajild ordog baih tiim systemiig byrdyyleh. Tsaana ni olon hynii amidral yavj baigaa. Daraa ni yaahiin neg nam ni yalahaar baahan hymyysiig halaad tavih uu ingej bolohgyi ee. Togtvortoi shudraga ajillah nuhtsuliig byrdyyleh heregtei. Turd odoo neg ch oron toonii ajiltaan hereggyi. Getel yagaad iim ih ajiltan nemj avch tusuviig hyreeg telj baigaag oilgoh ch yum alga.
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (202.179.25.128)
    ЭНЭ 1 ХОВДЫН БАТГА НҮҮРТЭЙ БАНДИ ЮУ ВЭ? ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛААД. НОДНИН ЖИЛ 400 ОРЧИМ САЯ ТӨГРӨГНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕР ХОВДОД АВСАН ТЭР ЮУ БОЛСОН БЭ? ХАРИУЛААЧ ЧИ
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • guest (202.55.180.4)
    Ta nariin l ehluuulsen ajil shd. Tgd ah duu, nz nar ni ajild orson shigee ajlaasa halagdhaar olon ym yaritsgaah ym
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (202.5.202.130)
    enkhbayar odoo ichij uhheseeiii ard tumniig turhirsan hun blaa shuu
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (203.194.115.72)
    ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ ДЭЭ
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    5 цаг 23 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    6 цаг 34 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    7 цаг 7 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 14 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    7 цаг 43 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    8 цаг 21 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    8 цаг 36 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    8 цаг 52 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    9 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 30 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    10 цаг 36 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    10 цаг 51 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    11 цаг 3 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    11 цаг 4 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    12 цаг 4 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    12 цаг 18 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    13 цаг 53 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    13 цаг 59 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК