Сураггүй болсон жолоочийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга
болсон билээ. Цагдаагийнхан эрэн сурвалжсаны эцэст Сонгинохайрхан дүүргийн
нутаг, Улаанчулуутын хогийн цэгээс нэгдүгээр сарын 17-ны 07.00 цагийн
үед түүний “Мitsubishi dingo” маркийн 38-98 ДОР улсын дугаартай
автомашин нь шатсан байсныг олсон юм.Шинжээчид машиныг дэлбэрээгүй, дотроос нь зориудаар шатаасан байна гэх дүгнэлт гаргасан юм.
Мөн машин дотроос нь цус болсон тоосго олдсон билээ.
Б.Золбоо

















































