Сүүлийн жилүүдэд манай улсад нүдний даралт ихсэн өвчин дэлгэрээд байгаа.
Тэгвэл нүдний даралт ихсэх өвчин нь ихэвчлэн удамшлынх байдаг гэнэ.
Сүүлийн жилүүдэд манай улсад нүдний даралт ихсэн өвчин дэлгэрээд байгаа. Тэгвэл нүдний даралт ихсэх өвчин нь ихэвчлэн удамшлынх байдаг гэнэ. Нүдний дотоод даралт ихсээд байвал нүднээс гарч байгаа харааны мэдрэлийг хатангиршуулдаг. Мөн энэ өвчин дэлхийд нэг номерын хараа алдуулдаг, алдуулсан хараагаа дахин нөхөн сэргээж болдоггүй өвчин аж. Тэгэхээр аль болох нүдний даралт ихдэх өвчнийг хараанд ямар ч нөлөө үзүүлээгүй байхад нь оношлуулж эмчлүүлбэл илүү үр нөлөөтэй гэдгийг Клиникийн төв эмнэлгийн нүдний эмч нар зөвлөж байна.Д.Ундрах 24tsag.mn

















































