зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигын хэрэгт хариуцлагаас мултрах дархлаа байх ёсгүй гэв

2013-1-23
0
ЖИРГЭХ
Авлигын хэрэгт хариуцлагаас мултрах дархлаа байх ёсгүй гэв
  авлигын хэрэгтУИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран өнөөдөр /нэгдүгээр сарын 22/ Төрийн ордны хуралдааны “Б” танхимд “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт Монголд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  Хэлэлцүүлэгт УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЭҮК, Хууль зүйн яам зэрэг төр, засгийн болон Глоб интернэшнл, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, хууль сахиулах болон судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн төлөөлөл оролцлоо.

    Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ улс орны эрчимтэй хөгжилд саад тотгор бологч бул хар чулуу, нийгмийн хорт хавдар-авлигатай тэмцэхэд нийт иргэд, албан тушаалтнууд, улстөрчдийн хүсэл эрмэлзэл нэн чухал болохыг тэмдэглээд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсад авлигатай тэмцэх бүтэц, зохион байгуулалт бий болж, Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой институцийн болон эрх зүйн олон санаачилга хэрэгжүүлээд байгааг дурдлаа. Тухайлбал, 2006 оны Авлигын эсрэг хуулийн дагуу авлигын эсрэг гол байгууллага болох АТГ-ыг байгуулж, 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2008 онд нэмэлт, өөрчлөлт орсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэгт АТГ-ын мөрдөн байцаагчдын шалгах хэргүүдийг оруулж өгсөн нь албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуулийн багана ганхахад зохих үүрэг гүйцэтгэсэн, Авлигын эсрэг парламентчидын Монгол дахь салбар 12 гишүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа, олон улсын Трансперенси интернэшнл  байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар манай улс 2011 он хүртэл 3 жил дараалан 120-д жагсаж байсан бол энэ жил 94-т жагссан нь жирийн иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын зүгээс гарч буй шүүмжлэлийг төр, засгийн байгууллагууд шат шатандаа хүлээн авч олон талт ажил хэрэгжүүлж байгаагийн үр дүн мөн хэмээн тэмдэглэв.

  УИХ-ын дарга АТГ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчин, хараат бус байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэхэд төр, засгийн болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зэрэг аль болохоор олон талын оролцоог хангах шаардлагатай байгааг онцолж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газарт УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн сацуу шударга ёсыг тогтоох үйл хэрэгт амжилт хүссэн юм.     

   Энэ удаагийн хэлэлцүүлэгт АТГ-ын “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Батзориг “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт Монгол улсад: Гарсан дэвшил ба тулгарч буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсны дараа гадаадын хоёр илтгэгч авлигатай тэмцэж буй олон улсын туршлагаас танилцуулав. Тухайлбал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан “Авлигын эсрэг НҮБ-ын конвенци ба түүний хяналтын механизм: Ерөнхий тойм ба хандлага” сэдэвт илтгэлдээ зөвхөн төр, засгийн байгууллага төдийгүй хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийн асуудлыг хөндөж, олон улсын түвшинд  авлигын хэргийн хамаарах хүрээг тэлэх хандлага илэрхий ажиглагдаж байгаа нь авлигач этгээд хариуцлагаас мултрах, ял завшихаас сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрийн өндөр албан тушаалтантай авлигын хэргээр хариуцлага тооцохгүй өнгөрөх тусгай эрх ямба, дархлаа гэж байхгүй, авлигад орооцолдсон л бол хариуцлага хүлээх ёстой хэмээн онцлон хэлсэн юм.

   Хэлэлцүүлгийн сүүлчийн буюу “Гадаадад хулгайлагдсан хөрөнгийг буцаах: Тулгарч буй асуудал ба ололт амжилт” сэдэвт илтгэлийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар ба Дэлхийн банкны хамтарсан хөрөнгө буцаах санаачилга байгууллагын ахлах зөвлөх Оливер Столпе тавьсан бөгөөд Батаар үлэг гүрвэлээ АНУ-аас буцаан авчрахаар нэлээд яриа хөөрөө болж буй манайх шиг улс орны хувьд гадаадад алдсан үндэсний өв хөрөнгөө эргүүлэн авахад ихээхэн ач холбогдол, сургамжтай илтгэл байлаа.

   Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх гурван илтгэлтэй холбоотойгоор асуулт хариулт өрнүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн тайлангаас гаргасан зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний талаар санал бодлоо  хуваалцсанаар олон нийтийн анхаарлын төвд ямагт байдаг чухал сэдвээр хийсэн энэ удаагийн арга хэмжээ өндөрлөсөн юм.       

                        
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.51.59)
    avilgatai temzehiin tuld zaling nemeh yostoi
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    5 цаг 23 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    6 цаг 34 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    7 цаг 7 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 14 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    7 цаг 43 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    8 цаг 21 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    8 цаг 36 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    8 цаг 52 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    9 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 30 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    10 цаг 36 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    10 цаг 51 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    11 цаг 3 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    11 цаг 4 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    12 цаг 4 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    12 цаг 18 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    13 цаг 53 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    13 цаг 59 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК