Мэргэжлийн сүмогийн Хацү башё эхлээд арав хонож байна. Одоогийн байдлаар Харамафүжи Д.Бямбадорж 10 даваатай байна. Өмнөх сард муу барилдаж 10 давахгүй бол аварга цолоо хураалгах хүртэл донгодуулаад байсан харамафүжи Д.Бямбадорж энэ эрчээрээ нэг ч уналгүй түрүүлэх боломжтой байна. Түүний араас ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг унаатайгаар нэхэж явна. Хацү башё Озеки цолтнуудад халгаатай байна. Одоогоор Кисеносато л хоёр унаатай яваа нь Озеки цолтнуудын хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Манай Какирюү гурав уначихсан байгаа бол Котоошюү ч мөн адил.


















































Сэтгэгдэл (5)