Нийслэлчүүдийн хүнсний гол бүтээгдэхүүний нэг "Атар" талхны үнэ 210 төгрөгөөр нэмэгджээ. Тус талхны үнэ энэ сарын 15-наас эхлэн 850 төгрөг болсон байна.Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн мэргэжилтнээс тодруулахад “Бид энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ. “Атар”, “Мишээл” талхнуудын савлагааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ингэж үнээ нэмлээ. “Атар” талх нь савлагаагүй болохоор тээвэрлэх явцад бохирдох магадлал өндөр байдаг нь учраас зайлшгүй савлах шаардлагатай болсон. Тиймээс савлах тоног төхөөрөмж шинээр суурилуулж, илүү ажиллагаатай болсон учир талхны үнийг 210 төгрөгөөр нэмсэн. Нэмэгдэл 210 төгрөгийн 94 нь уутанд, үлдсэн 116 нь савлагааны тоног төхөөрөмж, тээвэрлэлтэд зарцуулагдах юм. “Атар” талхны шинэ уут нь стандартын шаардлага хангасан, агаар нэвтэрдэг, гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай юм. Нэг үеийг бодвол талхны хэрэгцээ эрс буурсан үзүүлэлт байгаа учраас иргэдэд сөргөөр нөлөөлөхгүй байх. 1970-1980 онуудад өдөрт 100-110 тн талх үйлдвэрлэдэг байсан бол одоогийн байдлаар 50-60 тн талх үйлдвэрлэж байгаа нь 250-300 мянган өрхтэй нийслэлийн иргэдэд хүндрэл учруулахгүй” хэмээсэн юм.
Манай сайт энэ талаар эргэн мэдээлэх болно. Мөн шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас энэ тал дээр ямар байр суурьтай байгааг асууж тодруулан хүргэнэ.


















































Сэтгэгдэл (15)