МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан цагдан хориод байгаа билээ.Тэднийг МИАТ-аар дамжуулж ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэмээн сэжиглэгдэж буй саатуулсан билээ. Мөн уг хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан баривчлахаар болоод буй. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг барьж чадахгүй байна. Учир нь эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрхтэй гишүүн тул цагдаа болон хууль хяналтынхан албадан саатуулж чадахгүй байгаа юм байна.


















































Сэтгэгдэл (23)