Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих үнэмлэхийг ирэх сарын 1-нээс шинэчлэх талаар мэдэгдэж байсан. Үнэмлэх шинэчлэх хугацааг тавдугаар сарын 1 гэж тооцоолж байсан ч энэ хугацааг хоёрдугаар сарын 1 болгож өөрчилжээ. Тиймээс ирэх сарын 1-нээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинэ үнэмлэх олгож эхэлнэ. Энэхүү шинэ үнэмлэхээ нийслэлийн халамж үйлчилгээний газрын тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн албанаас авах юм байна. Эхний үнэмлэхүүд хэвлэлтээс гарч эхэлсэн тул ирэх сарын 1 гэхэд үнэмлэхээ дүүргүүдэд хуваарилчих юм байна. Мөн энэ сард тэтгэвэр болон групп тогтоолгож байгаа иргэд ирэх сараас үнэмлэхээ авах аж. Тэр хүртэл тэтгэврийн насны хүмүүс иргэний үнэмлэхээ үзүүлэн автобусаар зорчиж болох бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд групп тогтоолгосон дэвтрийг үзүүлж явж болох юм. Орон нутгаас ирж байгаа ахмад настнууд болон түр оршин суугчид үнэмлэхээ Нийслэлийн халамж үйлчилгээний газраас ирж авна.
Т.Хулан

















































