Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэг шийдвэр гаргасныхаа төлөө огцорч мэдэхээр болоод байна. Учир нь тэрээр "Сайд нарын-II" буюу Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг хоригдлуудад үйлчилдэг болгохоор гуравдугаар давхрыг нь тохижуулсан. Тэгэхдээ УИХ-ын гишүүн болон сайд дарга нарын хэвтэн эмчлүүлдэг 50 ортын гэх тусгай зэрэглэлтэй тасгийг ялтнуудад зориулан өөрчилж, тохижуулж байгаа юм. Энэ нь зөвхөн намынхаа дарга Н.Энхбаярыг уг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийн тулд дур мэдэн гаргасан шийдвэр. Гэвч Н.Удвал сайдын энэхүү шийдвэрийг олны танил эрхмүүд дургүйцэн хүлээн авч буй. Учир нь тэд улс орондоо ихийг хийж бүтээсэн алдар гавьяатай хүмүүст үйлчилдэг "Сайд нарын II" эмнэлэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг давхар хэвтүүлэн эмчилдэг болох нь хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Тиймээс ч эрхэм алдартнууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө энэхүү шийдвэрийг болиулах арга хэмжээ авахаар болжээ. Эхчүүд Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарласан бол монголын гавьяа шагналтан, олны танил эрхмүүд өлсдөггүй юмаа гэхэд гарын үсэг зуруулах, эсэргүүцэх ажиллагааг эхлүүлэхээр ярилцаж эхэлсэн байна.
Хэрвээ тэд эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлвэл энэхүү асуудал өргөн хүрээг хамарч, энэ бүхний үр дүнд дараах нөхцөл байдал үүснэ.
Нэгдүгээрт, Н.Удвал сайд шийдвэрээ болиулна
Хоёрдугаарт, Алдартнуудын хөдөлгөөн, үйл ажиллагааг Х.Тэмүүжин зэрэг сайдууд зөвшөөрөн дэмжинэ
Гуравдугаарт, Олны танил эрхмүүдийн дунд Н.Энхбаярын нэр хүнд унаж, тэрээр дэмжлэггүй болно
Дөрөвдүгээрт, Энэ эмнэлгээр үйлчлүүлдэг алдартнуудыг тоо цөөрнө. Тэд хоригдлуудтай хамт хэвтэж, шинжилгээ өгөхөөсөө айна. Тэд өөрсдийгөө хоригдлуудтай хамт хоригдох гэж гавьяа байгуулаагүй гэдэг
Тавдугаарт, Хэрэг хийсэн, гавьяа байгуулсан хүн хоёр нэг дор байхыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, ард түмэн эсэргүүцнэ
Зургаадугаарт, Алдартнуудыг турхирах улс төрийн хүчин байгаа, Н.Энхбаярын намынхан эхчүүдийг турхирсан шиг.
Мэдээж алдартнууд нөлөөтэй учир нэг хөдөдвөл эхчүүд шиг хөдлөхгүй нь тодорхой. Тэд хөдөлвөл хөдөлсөн шиг томхон хөдөлнө. Тэгэхээр Н.Удвал сайд шийдвэрээ эргэн харахгүй бол байдал хүндэрч тэрээр огцорч мэдэхээр болоод байгаа юм. Учир нь Н.Удвал сайдын ганцхан хүний төлөө гаргасан энэхүү шийдвэр асуудал үүсгэх хэмжээнд хүрээд байгаа учир түүнийг огцруулах асуудал яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Юутай ч Н.Удвал сайдын даргыгаа аврах гэсэн төлөвлөгөө энэ удаад алдартнуудтай тэмцэхэд, өөрийг нь сайдын зөөлөн суудлаа өгөхөд хүргэлээ.
Б.Золбоо


















































Сэтгэгдэл (79)