МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан цагдан хориод байгаа билээ. Тэднийг МИАТ-аар дамжуулж ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэмээн сэжиглэгдэж буй саатуулсан билээ. Мөн уг хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан баривчлахаар болоод буй. Гэвч тэрээр Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрхтэй гишүүн тул цагдаа болон хууль хяналтынхан албадан саатуулж чадахгүй юм байна. Учир нь Монгол Улсын хуулийн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.
5.2-т Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг аж.
Тиймээс Д.Сугарыг саатуулахын тулд юуны өмнө Үндсэний хуулийн цэцээс зөвшөөрөл авах юм байна.
Б.Чимэг


















































Сэтгэгдэл (19)