Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн "Гамшгийн
эсрэг хамтдаа" уриан дор явагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга
уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Давост
зочлоод байгаа.
Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн "Гамшгийн эсрэг хамтдаа" уриан дор явагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Давост зочлоод байгаа. Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч Клаус Швабын урилгаар гурав дахь удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа нь энэ юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улс дахь албан ёсны айлчлалаа дуусгаад Швейцарийг зорьсон бөгөөд түүнтэй хамт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон бизнесийн төлөөлөгчид дагалдан яваа юм. Мөн Уул уурхайн сайд Б.Ганхуяг Монголоос өчигдөр Давост очсон билээ. Энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны 1400 байгууллагын 2500 гаруй улс төр, бизнес, нийгэм, шинжлэх ухааны салбарын төлөөлөгч оролцохоор хуран цугларчээ. Зургаан өдрийн турш үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 250 гаруй уулзалт, семинар зохиогдох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс очсон төлөөлөгчид тодорхой асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, дэлхийн эдийн засгийг хэрхэн зөв чиглэлрүү нь залах, бизнес, маркетинг яавал үр дүнтэй нэврүүлэх гэх мэт өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх аж.Д.Ундрах /24tsag.mn/

















































