ШШГЕГ-аас эмнэлэгт яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хоригдлуудын нэрсийн жагсаалтыг гаргажээ. Үүнд, танхайн хэргээр 3.6 жилийн ял авч хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй Б.Болдбаатар артерийн даралт ихэссэн үндэслэлээр, долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэтрүүлсэн, хэрэгжүүлэхгүй байх үндэслэлээр 3.6 жилийн ял авсан Ш.Батсүх чихрийн шижин өвчний улмаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай ялтнуудын нэрсийн жагсаалд багтжээ.Мөн авлига авсан хэргээр 2.6 жилийн ял сонсож хорих 441 дүгээр ангид ял эдэлж байгаа Говьсүмбэр аймгийн засаг дарга асан Ж.Баянмөнх чихрийн шижин өвчний улмаас, залилангийн хэргээр долоон жилийн ял сонсож хорих 403 дугаар ангид ял эдэлж буй Д.Чинзориг баруун хөл, гар нь саажсаны улмаас, хулгайн хэргээр 10 жилийн ял авч, хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Д.Мэгзэр нурууны хагалгаанд орсон учраас, хүн амины хэргээр 11 жилийн ял авч, одоо хорих 437 дугаар ангид ял эдэлж байгаа Ш.Дашцэрэн тархины цусан хангамж муудсан гэдгээр, хүчингийн гэмт хэрэг үйлдэж 16 жилийн ял сонсон 413 дугаар ангид ял эдэлж байгаа Б.Даваажав артерийн даралт нь гуравдугаар үедээ орсноор гадуур эмчлүүлэх эл жагсаалтад багтжээ.
Түүнчлэн уг жагсаалтын төгсгөлд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргээр 2.6 жилийн ял авч хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй ялтан Н.Энхбаярын нэр багтсан байна. Эдгээрээс эхний ээлжид нурууны хагалгаанд ороод удаагүй байгаа 35 настай Д.Мэгзэр, тархины цусан хангамж багасч хямарсан оноштой 81 настай Ш.Дашцэрэн, хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны хямралын хамж шинжид орсон 54 настай Н.Энхбаярыг эмчлэхээр сонгосон байна.
Б.Чимэг


















































Сэтгэгдэл (20)