
УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулган эхэллээ. Чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх бөгөөд эхний асуудлаар Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон
тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Өнөөдөр чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, гишүүдийн ирц бүрдэхгүй бол бүлгийг татан буулгадаг байх заалтыг нэмэх УИХ-ын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал төслийг хэлэлцэх юм.