Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид онц хүнд гэмт хэрэгтэнг баривчилжээ. Өмнө нь олон удаагийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн, хоёр ч удаа ял эдэлж байсан М гэгчийг өнгөрсөн амралтын өдрөөр ажлаа тараад явж байсан үсчин эмэгтэйн хүзүүг зүсч гэмтээгээд зугатаж байхад нь саатуулсан байна. Тэрээр мөн өнгөрсөн оны сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүрэгт байрлах “Mild shop” дэлгүүрийн орлогын мөнгө 1.700.000 төгрөг, гар утсыг дээрэмдэн авч зугатаасан хэрэг үйлдсэн юм. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Б.Чимэг
Сэтгэгдэл (9)