"Шинэ ертөнц" продакшны шинэ бүтээл "Ерөнхийлөгчийн туслах" уран сайхны кино маргааш нийслэл хот болон орон нутгийн бүх кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд өнчирч үлдсэн хүүгийн амьдралын ээдрээтэй үйл явдлыг инээдмийн өнгө аясаар илэрхийлжээ. Тиймээс ч уран бүтээлчид киногоо "хамгийн гэгээлэг" болсон хэмээн тодотгоод байгаа юм. Тус киног мэргэжлийн хүрээнийхэн нэлээд чамбай бүтээл болсон гэж үнэлээд байгаа аж.Уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүний хувьд М.Энхдалай зохиолыг бичиж, найруулсан бөгөөд еренхий зураглаачаар Б.Батсүх ажиллажээ. Гол дүрүүдэд соёлын тэргүүний ажилтан О.Отгонбат, жүжигчин Д.Төмөрбаатар, Б.Цэсэндорж, И.Мөрөн нарын залуу уран бүтээлчид тоглосон байна. Мөн түүнчлэн ардын жүжигчин А.Очирбат, соёлын тэргүүний ажилтан Ш.Цэцэг, Н.Бадрал, Б.Навчаа, Н.Сарантуяа, М.Тогтохжаргал / нарын туршлагатай, чадварлаг уран бүтээлчид тогложээ. Бүх насныханд зориулсан тус киног хүмүүст хамгийн гэгээлэг мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээн ерөнхий найруулагч нь хэлж байгаа юм.

















































