зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон нутагт туулах чадвар сайтай автомашины хэрэгцээ их байна

2013-1-24
0
ЖИРГЭХ

    Ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Галуут сум, Завхан аймгийн Улиастай, Идэр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын  малчдын хотонд очиж ажилласан.

 Өвөрхангай аймгийн хувьд нийт нутгаар 9 дүгээр сарын 20-ноос хойш 40 гаруй удаа их, бага хэмжээгээр цас орсны улмаас нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй ууландаа 25-42 см зузаан, хунгарласан газраа 50-60 см, гуу жалгандаа 120-180 см зузаан байгаа аж. Аймгийн хэмжээгээр 670 гаруй мал хорогдож  цаашид ч мал хорогдол нэмэгдэх  хандлагатай байгаа бөгөөд 19 сумын  нөөцөд 384,4 тонн өвс, 276 тонн тэжээлийн нөөцтэй байна. Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсний дагуу тус аймгийн Баян-Өндөр, Бүрд, Уянга  сумын  хүн эмнэлэгт  тус бүр нэг УАЗ-31-512 загварын  автомашин олголоо. Хужирт сум нь 1900 гаруй өрхтэй 6751 хүн амтай. Зудын хүнд үед хүн амд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тул хүн эмнэлэгт нь УАЗ-31-512 машины түлхүүрийг Шадар сайд  Д.Тэрбишдагва сумын их эмчид гардуулан өгсөн. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор автокрейдер ковош зэрэг найдвартай тоног төхөөрөмжөөр хангаж өгөхийг орон нутгийн удирдлагууд Шадар сайдаас хүслээ.
_DSC0508

 Баянхонгор аймгийн хувьд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн нийт нутгаар 17 удаа их, бага хэмжээгээр  цам орсны улмаас нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл   тогтож амйгийн хойд хэсгийн сумдаар 10-15 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд  шуурч хунгарласан газраа  40-60 см зузаан цас тогтоод байна гэж аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан уулзалтын эхэнд мэдээллээ. Тус ажлын хэсгийнхэн аймгийн ард иргэдтэй уулзаж Шинэчлэлийн засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж 300 тонн өвс, 100 тонн тэжээл, мөн аймгийн Онцгой байдлын хэлтэс, Буу цагаан сумын хүн эмнэлэгт нь УАЗ-31512 машины түлхүүрийг гардуулан өгсөн. Үүний дараагаар тус аймгийн Галуут сумын нэгдүгээр багийн малчин Б.Ганзоригийн хотонд ажилласан. Галуут сум нь зуншлага тааруу байсны зэрэгцээ  цас их хэмжээгээр унасан учраас морь машинаар явах боломжгүй болж малчид явган болж хот нь хөлдсөн байдалтай байлаа. Бэлчээрийн даац муу, цас хэдийгээр ханзарсан ч  доороос нь цухуйх өвсгүй, өнгөрсөн жилийн авсан төл бараг үхээд дуусч байгаа, үлдсэн том малаа яаж аварч үлдэнэ дээ хэмээн учирлаж байлаа. Мөн тус сум нь 2007 онд  хүн эмнэлэгтээ машин авснаас хойш тасралтгүй явсаар элэгдэлд орж цаашид ард иргэддээ шуурхай эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй болсон талаар тус сумын их эмч Д.Ариунцэцэг танилцуулсаны дагуу Шадар сайд хүсэлтийг хүлээн авч даруй шийдвэрлэж өгөхөө амаллаа. Мөн өвлийн улиралд цасанд хаагдсан зам давааг онгойлгох, зуны улиралд үер усанд ажиллах түрэгч /Ковш /тракторыг Онцгой байдлын хэлтэст олгуулах  асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөх хүсэлтийг  тавьж байв.

 Завхан аймгийн хувьд 2012 оны 10 дугаар  сарын дунд үеэс  эхлэн 01 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хангайн уулархаг нутгаар  30-41 удаа орж зарим газраа 30-90 см зузаан  цасан бүрхүүл  тогтож хил залгаа аймаг сумдаас 149 өрх, 354 хүн, 86.4 мянган  толгой мад өвөлжиж байгаа аж.  Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Цэцэн-Уул, Сонгино зэрэг найман сумдад цас ихтэй, цас хатуурч хөрлөсөн, бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байдал нь мал аж ахуйн өвөлжилт  хаваржилтад хүндрэл  үүсгээд байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга  мэдээлэл хийсэн. Улмаар бог малын  хөл халцрах , омруутах өвөлжөө бууц хөлдсөнөөс  болж ямаа хээл хаях үзэгдэл маш их хэмжээгээр гарч байгаа хэдий ч 2009, 2010 оны зудны дэргэд  малын хорогдол бага  энэ  байдлаар байж байгаад 4 сар хүргэвэл гайгүй хэмээн Засаг даргын орлогч Б.Нямдорж  хэлсэнус аймагт Улсын нөөцөөс 487 тонн өвс үнэ төлбөргүй, 454 тонн тэжээлийг 50 хувиар  хямдруулж олгохоор шийдвэрлэсний  дагуу  өвс тэжээлийн  түрүүч нь  аймагтаа ирсэн байв. Энэ үеэр ажлын хэсгийхэн аймгийн орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзахад Тосонцэнгэл суманд байрлах гал унтраах аврах ангид  туулах чадвар сайтай  пургон автомашин  олгох хүсэлт  тавсныг хүлээн авсан. Мөн Түдэвтэй сумын  өвс тэжээлийн агуулахыг улсын нөөцийн тэжээлийн цэг болгох хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Мөн хүн амд  хүргэх эмнэлэгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Засгийн газраас шийдвэрлэж олгохоор болсон Тэс сумын цагдаагийн тасаг, Түдэвтэй сумын хүн эмнэлэгт  тус бүр нэг нэг УАЗ-31512 автомашины түлхүүрийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмянтав гардуулан өгсөн.  Ажлын хэсгийнхэн тус аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин Д.Жамъянсүрэнгийн хотонд очиж танилцахад, хүйтрэлт болон бэлчээрлэлт хүндрэлтэй  байгаагаас  өвс тэжээлийн дутагдалд  орсон нэг наст болон ядарч доройтсон  мал үедэж  үхэх  нөхцөл  байдал ч  газар дээрээ бий болсон байлаа.

 Хөвсгөл аймгийн хувьд 2012-2013 оны өвөл хаврын улиралд 24 сумын  хөдөөгийн 83 багт  1518.7 мянган  толгой мал  өвөлжиж байна. Тус аймагт 11,12 дугаар саруудад 20 шахам удаа цас орж, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 17 сумын 686 өрхийн 14.9 мянган толгой мал  отроор өвөлжиж байгаа аж. Одоогийн байдлаар 10238 толгой мал хорогдож Дархадын хотгор, Үүр Тэсийн гол хөндийгөөр  шөнөдөө -48 градус, хөрсөн дээр -51 градус хүртэл хүйтэрсэн  байна.  Ажлын хэсгийнхэн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн малчин  Ч.Мөнхбаатарын очиход нийтдээ 16 удаа цас орж  гуу жалгандаа 40-80 см цасан бүрхүүл  тогтож өвөлжилт хүндэрч, цас хатуурснаас малын туурай халцарч ямаа их хэмжээгээр хээл хаяж, сарлаг хорогдож  байгаа талаар дуулгалаа. Тус сум  нь малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж  байгаа бөгөөд өвс тэжээл худалдан авах, тээвэрлэх айлуудыг  нүүх өвсөө татахад нь  туслах,  зам гаргах зэрэгт нэмэлт хөрөнгө санхүүжилт хэрэгтэй байгаа учраас  шийдвэрлэж  өгөхийг хүсэхийн  зэрэгцээ  түргэн тусламжийн  машиныг яаралтай шийдвэрлэж өгсөн талархалаа илэрхийлж байлаа.

 Мөн Цагаан-Үүр суманд очиход малчид өтөг бууцны  асуудал нэлээд хүнд хүйтэн цэвдэг байдаг  талаар  танилцуулж  өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг хүсч байлаа. Тус аймагт Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс үнэгүй олгосон 400,0 тонн өвс нь сумдаас ирүүлсэн 800,0 тонн өвсний захиалгадаа хүрэлцэхгүй байгаа тул дахин 400 тонн өвсийг хямдралтай үнээр олгох, Цагаан-Уул, Улаан-Уул, Шинэ-Идэр сумдад сум дундын өвс тэжээлийн Фондын зориулалтаар ашиглаж байсан барилга байгууламжийг түшиглэн өвс, тэжээлийн Улсын нөөцийн цэг шинээр нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа ажлын  хэсгийхэнд дуулгасан.

 Архангай аймгийн хувьд  11 дүгээр сар гарсаар их бага хэмжээгээр 20 удаа цас орж аймгийн нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтож Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Жаргалант сумдын нутагт цасны хэмжээ тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газраа 60-70 см хүрсэн, цаг агаар дулаарсанаас цасны нягт ихсэж, хөрлөж хатуурсанаас мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, өвс тэжээлийн дутагдалд орж, дээрхсумдуудад зам даваа хаагдаж автомашин явах боломжгүй болсон байлаа. Аймгийн хэмжээгээр Хотонт, Чулуут, Жаргалант суманд нийт 3646 толгой мал хорогдсон байна.Тус аймагт цас зудын хүндрэлтэй байгаа үед малчдад туслах аяныг аймгийн Засаг дарга болон төрийн бус байгууллагын зүгээс  өрнүүлсэн  байв.

 Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хотонт, Эрдэнэ-Мандал, Хайрхан зэрэг сумдад Улсын нөөцөөс эмнэлгийн түргэн тусламжийн авто машин тус бүр нэгийг, мөн Улсын нөөцөөс 300 тонн өвс үнэгүй, 150 тонн тэжээлийг 50 хүртэл хувиар үнэ хямдруулан нэмж олгоод байна.Ажлын хэсгийнхэнд  хандаж Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын автомашины хугацаа нормдуусч үүрэг гүйцэтгэх боломжгүй болж эвдэрсэн тул шинээр УАЗ-31512 олгох хүсэлтийг тавьж  байлаа.
zasag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.153)
    turiin munguur mun ch sain shou hiih yum da. nuguu selengiin huuhedteigee selenge murund ursaj odson hoyriigoo martjee. obeg n darga n yapond zugaalaad l
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • bat yyl. (202.179.20.228)
    tuulah chadvar saitai mashinuud chin japan mashin, dandaa buruu rultai.gadnaas oruulj ireh bolohgui ee.
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • muk (202.9.47.133)
    tsaad talin khvren deelt bvjigleed bna hahha
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    3 цаг 39 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    4 цаг 50 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    5 цаг 24 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 31 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    5 цаг 59 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    6 цаг 38 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    6 цаг 52 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    7 цаг 9 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    8 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 47 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    8 цаг 52 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    9 цаг 8 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    9 цаг 20 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    9 цаг 21 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    10 цаг 20 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    10 цаг 34 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    12 цаг 9 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    12 цаг 15 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК