
Сүүлийн хэдэн өдөр Канад болон АНУ-ын зарим мужид цаг агаар хүйтэрч -40 хэмд хүрээд байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагар Висконсин, Миннесота, Иллинойс мужуудад гурван хүн осгож нас баржээ. Ингэж хүйтрэх нь АНУ-ын хувьд хэвийн үзэгдэл биш бөгөөд иргэдийн ажил, амьдралд ихээхэн нөлөөлөх болжээ. "Ялангуяа гадаа ажил хийдэг хүмүүс ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй болсон" гэж "CNN"-ийн цаг уурч мэдээлсэн байна. Мөн баруун хойд Quebec-д -45 хэм хүрэх төлөвтэй байгаа аж. Хойд Майне хотод -24 хэм, Grand Forks, Хойд Dakota-д -33 хэм хүйтэн байгаа аж. Гэхдээ цаг уурчид энэ хүйтэн температураас илүү ширүүн цасан шуурга болохоос эмээж байгаа юм. Тэгвэл хор хохирлын тоо улам нэмэгдэнэ. Албаныхан бүр Жоржиа мужийн иргэдийг өнөөдөр болон маргаашдаа гэрээ орхин явахыг зөвлөжээ. Гэхдээ хүйтэн цаг агаар нэг сайн мэдээ авчирч байгаа нь АНУ, Канадад халуун кофены бизнес маш ашигтай ажиллаж байгаа гэнэ.