Жиу жицу бөхийн

Жиу жицу бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн мягмөр гаригт болж өндөрлөсөн билээ. Тус 100 гаруй тамирчин зодоглосоноос 62 кг-ын жинд “Хүч”-ийн С.Батгал, 68 кг-ын жинд “Женко”-гийн Ч.Болдбаатар, 76 кг-ын жинд МУБИС-ийн Б.Батбаяр, -88 кг-ын жинд “Эрч”-ийн Д.Бат-Эрдэнэ, +88 кг-ын жинд “Женко”-гийн Н.Түвшинбаяр нар түрүүлж, 2013 оны аварга болсон юм. Ингэснээр тэд АНУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон улсад болох Азийн аваргад оролцох юм.
Сэтгэгдэл (2)