
Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Наранбаатар
“Улаанбаатар хотын халуун цэгийг дулаан цэг болгоё” уриалга гаргаж,
уриалгын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал
согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөлтэй
худалдаа, үйлчилгээний шалгалт хийх удирдамж баталжээ

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Наранбаатар “Улаанбаатар хотын халуун цэгийг дулаан цэг болгоё” уриалга гаргаж, уриалгын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний шалгалт хийх удирдамж баталжээ. Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс,Худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох газруудтай хамтран Баянзүрх дүүргийн 7-р хорооны “Баянцээлийн гудамж”-нд худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуй нэгжид шалгалт хийжээ.Шалгалтаар дээрх аж ахуй нэгжүүд нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ явуулсан , архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. Хууль тогтоомж зөрчин ажилласан 9 аж ахуйн нэгж, иргэнд 1110,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч , нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр хадгалалтын хугацаа дуусч чанар, аюулгүй байдлаа алдсан 3 нэр төрлийн 26950 төгрөгний бүтээгдэхүүнийг устгажээ . Мөн 11 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгч , Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, ”Хүнсний тухай” хуулиуд , холбогдох стандартыг зөрчин ажиллаж байсан 3 хүнсий дэлгүүр 18 ресторан, бар, кафены согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжүүдийн мэдээллийг хүснэгтээс харна уу.
