
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 967 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 47 хэргийн 34-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах дөрөв, хүчиндэх нэг, хулгайлах 15, булаах хоёр, танхайрах зургаа, зам тээврийн хэрэг 13, осол 27 бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна.