
Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах арга зам, өнөөдөр хэрэгжиж байгаа төслүүд хэр үр дүнтэй байгаа талаар сүүлийн үед хэлэлцүүлэг идэвхитэй өрнөх болсон. Мөн агаарын бохирдлоос болж амьсгалын замын өвчнүүд нэмэгдэж, мөн эдгэрэлт нь удааширч байгаа юм. Тэгвэл өнөөдөр ЭМШУИС-ийн төв байранд "Агаарын бохирдол-Эрүүл мэнд" сэдэвтэй уулзалт, семинар болж байна. Уг семинарт ЭМШУИС-НЭМС, Канад улсын Саймон Фрейзерийн Их сургууль, Тайваны Үндэсний Их сургууль болон МУИС-ын эрдэмтэд оролцож байгаа юм. Семинар өнөөдөр 13,00 цаг хүртэл үргэлжлэх аж.