
Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг “Мөнгөн цом” яруу найргийн наадам өчигдөр болж
өндөрлөлөө.

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн цом” яруу найргийн наадам өчигдөр болж өндөрлөлөө. 21 дэх жилдээ зохиогдож буй уг наадмаар яруу найрагчдын тухайн онд хэвлүүлсэн номуудаас шалгаруулж “Мөнгөн цом” олгодог билээ. Тус наадмын эзнээр Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Х.Сүглэгмаа, залуу яруу найрагч Э.Анхбаяр болон ахмад үеэс Л.Одончимэд тэргүүтэй авьяастнууд тодорч байсан юм. Тэгвэл энэ удаагийн наадамд яруу найрагч Д.Сумъяа “Агнистын шувуу” номоороо мөнгөн цом хүртлээ.
Д.Ундрах 24tsag.mn