зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэрээ тохижуулж буй иргэдийн тэнхээг талхилж буй орон сууц

2013-1-25
0
ЖИРГЭХ
f987e4ccfad4a592big   Шинээр ашиглалтад орж буй орон сууцанд байр авсан иргэд нүүдэл суудалдаа зутарч байна. Лифтгүй орцны явган шатаар хамаг эд хогшлоо үүрч, дамжилж, зөөж явсаар тамир нь тасарч, тэнхээ нь барагдах дээрээ тулах аж. Тэд анхнаасаа лифтгүй орон сууцанд байрны захиалга өгөөгүй. Харин нийт оршин суугчдын 60 хувь нь байрандаа орсон хойно лифтийг ажиллуулна гэж барилгачин компани шаардлага тавьдаг учраас эхний 60 хувьд багтсан айлууд ингэж үйлээ үзэж байна.

f987e4ccfad4a592big   Шинээр ашиглалтад орж буй орон сууцанд байр авсан иргэд нүүдэл суудалдаа зутарч байна. Лифтгүй орцны явган шатаар хамаг эд хогшлоо үүрч, дамжилж, зөөж явсаар тамир нь тасарч, тэнхээ нь барагдах дээрээ тулах аж. Тэд анхнаасаа лифтгүй орон сууцанд байрны захиалга өгөөгүй. Харин нийт оршин суугчдын 60 хувь нь байрандаа орсон хойно лифтийг ажиллуулна гэж барилгачин компани шаардлага тавьдаг учраас эхний 60 хувьд багтсан айлууд ингэж үйлээ үзэж байна.

  Сүүлийн үед компаниуд орон сууцаа болж өгвөл 16 давхар барихыг эрмэлзэх болж. Хэрэв хамгийн дээд давхарт байр авсан иргэн орон сууцандаа орохыг хүсээд, нүүгээд ирвэл яах хэрэг вэ? Ор, ширээ, сандалнууд, хувцасны болон гал тогооны шүүгээнүүд, буйдан, хувцас, хөнжил гудас, ном дэвтэр, тогоо шанага энэ болгоны тоогоор өөдөө мацаж, доошоо явгалах хэрэгтэй. Лифт ажиллаагүй бол хүн хүч муутай айлын хувьд шинэ байрандаа нүүж орно гэдэг жинхэнэ “биелэгдэшгүй даалгавар” болох нь.

  Орон сууцны “барилгачин” компани лифтээ ашиглалтад оруулдаггүй шалтгааныг тодруулсан юм. “Иргэдийн 60 хувь нь нүүж орсны дараа лифтийг ажиллуулахгүй бол бүх айл тавилга, эд хогшлоо лифтээр зөөхдөө эвдэлчихдэг” гэж учирлав. Хэрэв оршин суугчид нь амьдарч эхлээгүй байхад эвдэрчихдэг лифттэй юм бол эртхэн шиг баталгаатай, найдвартайг сонгож солих хэрэгтэй. Нөгөө талаар орчин үеийн лифт даац хэтэрсэн тохиолдолд анхааруулах дохио өгөөд, явахгүй зогсчихдог болсныг бид мэднэ. Тиймээс компаний тайлбар тодорхой хүндэтгэх шалтгаантай хэрэг биш ажээ. 10 давхартай том орон сууцанд дунджаар 120 байр байгаа гэж үзвэл тэдний 60 хувь буюу 72 айл байрныхаа ордерыг авсны дараа сая лифт нээгдэх нь ээ. Тэр болтол өнөөх 72 өрхийн гишүүд хэдэн давхарт амьдардагаасаа үл хамааран “эрх тэгш” шатаар явгална.

  Иргэдийн дийлэнх нь байраа захиалсан ч банкны зээлээ бүтээж амжаагүй тул хүлээлгэсэн байдаг. Хэрэв 120 айлаас 71 нь байрандаа орчихоод үлдсэн гэр бүлийн зээл нь бүтээгүй бол яах вэ. Лифтгүй орцны, явган шогших оршин суугчдын түүх үргэлжилсээр байх уу? Гэх мэтээр барилга босгогчдын утгагүй тайлбараас үүдэлтэй асуудал ундарсаар байх аж. Энэ зуур хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг хайдаг гэх мэргэн үг чихэнд сонсдох шиг. Лифтээ эвдэрчихнэ гэж сэжиглэж байгаа бол мэргэжлийн байгууллагаар шалгуулж, баталгааг дахин нягтлах нь зүйтэй. Харин иргэд мэдэлгүй лифтний даац хэтрүүлдэг гэж үзэж байгаа бол компаний нэг мэргэжилтнийг харгалзуулан ажиллуулвал зохилтой. Гурав дахь гарц нь лифтээ “харамлаад” оршин суугчдад хэрэглүүлэхгүй гэж шийдвэл эхний ээлжинд нүүж ирсэн айлын эд хогшлыг өөрсдөө зөөж өгдөг болмоор юм. Шинээр нүүж ирэгч, оршин суугчдын амнаас ийм л үг гарч байна.

  “Эко констракшн” компаний “Голден парк” хотхоны хамгийн сүүлд ашиглалтад орж буй байранд болсон явдлыг өгүүлье. 50 эргэм насны эр байрны гадаах авто зогсоол дээрх машинуудыг зай тавихыг хүснэ. Түүний дараа жижиг ачааны машин ухран орж ирээд шинэ байрны орцонд тулж зогслоо. БНХАУ-ын Эрээнээс захиалж авчруулсан шинэ тавилгаа галт тэрэгнээс буулгаад шууд ирсэн нь тэр аж. Машины жолооч тавилгын эзэнтэй хамт ачаагаа буулгаж байх хооронд бас нэг залуу ирсэн нь түүний хүү гэнэ. Жижиг машины ачаа тэвш хоосормогц жолооч тоос татуулан алга боллоо. Хүү, аав хоёр их ачаагаа дээш зөөх их ажилтай хоцорсон юм. Хөгшин аав нь хүйтэнд ачаагаа харж зогсох ёстой. Харин хүү нь дээшээ зургаан давхарт тавилгаа оруулах ёстой. Аз болж нэг хүнд дэндүү ихэдсэн энэ ажилд сайн дураараа туслах хүн тэр хавьд олон байсан юм.
  Олны хүч оломгүй далай. “100 мянган айлын орон сууц”-ны хөнгөлөлттэй зээлээр байр олж авсныхаа хариуг ингэж л мэдэрч байх шив дээ гэж хамаг бие нь хөлөрсөн тэр залуу үгийн солионд хэлээд, амьсгаадна. Шинэ байртай болсон энэ хүн юунд их баярласан гээч? Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсандаа бус харин тэдний шинэ гэр долоон давхарт байгаагүй нь л яамай гэж наргиа болгон хэллээ. Гэвч наргиа 80 хувь үнэн байдаг гэж бодвол түүний санаа бодит байдалтай нийцэж байсан юм. Үдшийн бүрэнхийтэй золгохын алдад тавилга зөөж дуусгалаа. Харин дараа дараагийн өдөр өнөөх л шатаар өөд, уруугаа ажилдаа явах болно. Одоо тэдний шинэ байранд 20 гаруй айл орчихсон гэнэ. Байр нь давхар бүртээ 12 айлтай, нийтдээ 16 давхар. Нийт 192 байрнаас 60 хувь буюу 116 айл нүүж ирсэний хойно лифт ажиллаж эхэлнэ. Харин эхний 116-д багтаж байгаа хүмүүс “Бушуухан шиг 115 айл орчихоосой” гэж шатны гишгүүрийг гутлын улаар тамгалах бүртээ залбирах хэрэгтэй болж байгаа аж.

  Гэхдээ энэ бол хүлцэнгүй арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч үүний эсрэг оршин суугчид өөрсдийн эрх ашгийн төлөө, гэрээнд тусгасан тохилог, аюулгүй орчноо шаардах эрхтэй. Үйлчлэгч компани ч ялгаагүй нэг айл орсон ч бай 100 айл орсон ч бай тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Өдөрт олон удаа гэрээс гарч чадахгүй “хөл хоригдож”, шатаар уруудаж, өгсөх нь тохилог орчин мөн үү? Өөд, уруу явахдаа шатнаас унах, бэртэх тохиолдол гарахгүй гэдэг эргэлзээтэй. Тэгвэл энэ аюулгүй орчин мөн үү? Ялангуяа гүйлдэж яваа хүүхдүүд шатнаас хальтарч бэртвэл лифтээ гамнасан ашиг, хүүхдийн эмчилгээнд өгөх нөхөн төлбөр хоёрын алийг нь “барилгачин” компани үнэтэйд тооцох бол? Гэрээ тохижуулахыг хүссэн иргэдийн тамир тэнхээг талхилж байгаа энэ явдал оршин суугчдын санаачилгаар зогсох ёстой.
Б.Ганбилэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.55.191.57)
    шинэ байрууд цахилгаан шатаа 24цаг байнга ажиллуулж байгаа бол иргэдээс 2лифтэндээ айл бүрээс тоо харгалзахгүй сар бүр 10000 авч лифтны хуримтлал үүсгаэх хэрэгтэй ш дээ сүүлийн үеийн лифт цахилгаан нь бага сэлбэг нь маш өндөр үнэтэй засдаггүй шууд шинээр худалдаж авч тавьдаг юм байна лээ тэгээд ч улсаас 1 удаа сольж өгдөг хууль хүчингүй болж байгаа 30жилийн дараа суугчид өөрслөө хэдэн саяаар оршин суугчид худалдаж авдаг болж байгаа юм байна лээ
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (202.55.191.57)
    ер нь бол та эрхээ сайн эдлэж байгаа харин иргэний үүргээ хэр биелүүлж байгаа билээ л гэж үргэлж санаж явах
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (202.55.191.57)
    шинэ байранд орохдоо 1удаа гэрийнхээ эд хогшил бусад юмаа шатаар зөөсөн нь дээрээ олон жил лифттэй 12давхар шатаар гарсан нь дээрээ байлгүй дээ ,Монголчууд арайл дэндүү байгаа сүүлийн үеийн цахилгаан шатаа нүүж орж байна гээд ашиглалтын хугацаань дуусаангйү байхад нь эвдээд эхлэж байгаа тэгээд бас чанартай юм тавихад яадгын гээд бөөн асуудал үүсгэдэг байр бол мөнгөндөөл таарсан байгаа ш дээ мэдээж бүх айл лифтээр юмаа зөөхдөө эвдэж байгаа наад зах нь хаалга гацаааж хүчээр барьж зогсох гээд хаалга нь тохируулгааар хаагдаж онгойх бүзх зүйл тохиргоотой байдаг биздээ одоо үедээ амьдарл даа
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • 12 давхарт амьдарагч (182.160.60.111)
    би экогийн Нарлагын 12 давхарт амьдардаг 1 жил лифтгүй анх нүүж ороход чанга байсан шүү эхнэр жирэмсэн 4 сартай байсан төрөн төртлөө 12 давхар луу алхаад л төрчөөд нялх биетэй би үүрдэг байсан одоо бодоход инээдтэй ч юм шиг за ямар ч байсан алхах эрүүл мэндэд сайн
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • (202.131.233.59)
    тэр залуу аавраа харуулаад өөрөө зөөж байгаа бол би ганцаараа яаж 9 давхарлуу зөөнө дөө. аймаар санагдаж байна
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • (182.160.1.253)
    чанар гэж авах юмгүй байрууд байдаг.шинэ цементэн авс л гэвэл таарна
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана (49.0.168.122)
    ЖДҮ-Н ТӨСЛИЙН ЗЭЭЛД хамруулана Харилцах утас: 95788808 ЖДҮ-Н ТӨСӨЛ, БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ мэргэжлийн түвшинд боловсруулана. Харилцах утас: 70114140, 99084140, 99107508 БИЗНЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулалтын цогц сургалтанд бүртгэж байна. 70114140, 99084140, 99107508 “БИЗНЕС МАССАЖ” лекцэнд урьж байна. 70114140, 99084140, 99107508
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    2 цаг 4 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    3 цаг 15 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    3 цаг 49 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 56 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    4 цаг 24 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    5 цаг 3 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    5 цаг 17 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    5 цаг 34 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    6 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 12 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    7 цаг 17 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    7 цаг 33 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    7 цаг 45 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    7 цаг 46 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    8 цаг 45 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 59 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    10 цаг 34 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    10 цаг 40 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    23 цаг 3 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК