
Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргааш болон ирэх сарын 2-нд Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээтэй юм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргааш болон ирэх сарын 2-нд Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээтэй юм. Энэхүү цэвэрлэгээний ажилд нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхитэй оролцохыг уриалжээ. Учир нь сар ч хүрэхгүй хугацааны дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Мөн халтиргаа гулгаанаас болж хүмүүс бэртэж гэмтэх нь их болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn