УИХ-ын чуулганаар Хаягжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. байгууллага, гудамжны хаягийг үнэн зөв, дахин давтагдахгүй хаягжуулалттай болгох нь хотын зохион байгуулалт, хаягийн нэгдсэн мэдээллийн систем бий болгох зорилготой юм. Мөн байгууллагуудын хаяг, нэрийг нэг стандарттай болгох журмыг Засгийн
газраас гаргах юм байна. Хэрэв хаяг нь өөрчлөгдвөл заавал шинэ иргэний
үнэмлэх байх албагүй. Үнэмлэх доторх чипний мэдээллийг өөрчлөхөд болох
аж. Өмнө нь хаягжуулалтыг зохицуулсан хууль байгаагүй юм. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ч.Сайханбилэг: "Бүртгэлийн байгууллагууд нэг обьектийг янз бүрээр бүртгэсэн байдаг. Үүнийг нэг, үндсэн хаягийн системд оруулж, нэг обьект нэг хаягтай болно. Бүх хаягийн нэг болгох, гудамж талбайд тавихад гурван тэрбумаар тогтохгүй. Аймаг, орон нутгийн төсөв, гадны төсөл хөтөлбөрүүд гээд өөр хөрөнгийн эх сурвалж шаардлагатай байгаа" гэв. Бүх хаягт нэгдсэн стандарт тавигдана, орон нутагт ч ялгаагүй. Аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа энэ үед жуулчид будилаад байхааргүй цэгцлэх хэрэгтэй. GPS-ийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллана" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Тухайн байгууллага нь хаягаа өөрчилж, шинэчлэх төсвийг өөрсдөө гаргах хэрэгтэй. Нэгэнт сум, хорооны дарга нар гэж байгаа болохоор тэр хүмүүст хариуцуулж болох юм" гэсэн санал хэллээ.
Т.Гэрэл


















































