

Мөн сүүлийн жилдүүдэд манай улсын имфляци 14, 15 хувьтай явлаа. Энэ нь жилд иргэдийн халааснаас 1 тэр бум доллар хулгайлаад байна гэсэн үг. Өөрөө хэлбэл үнийн өсөлт гэдэг зүйл иргэдийн халааснаас жилдээ тэрбум орчим төгрөг хулгайлж байна. Тэгэхээр бага, дунд орлготой иргэдэд энэ нь маш хүнд тусдаг. Үүнтэй холбоотой “Монгол банк”-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Цаашдаа инфляцийн үүсч байгаа нөхцөл байдлыг судлаад арилгах шат дараалалтай арга хэмжээнүүд хийгдэж байгаа. Энэ ажлын эхлэл болгож нийт түрээслэгчидтэй уулзсан. Өмнөх жилүүдэд Монголд түрээсийн жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг байсан бол одоо зургаадугаар сарын 1-нээс эхлэх болсон. Үүнийг бол албан шаардлага гэхээсээ илүү эх оронч уриалга гэж дүгнэж байгаа. Энэ уриалгыг түрээслэгчид маань бүгд хүлээж авсан. Ерөнхийдөө энэ жилээс эхлээд ирэх жил гэхэд түрээсийн жил бол зургаадугаар сарын 1-нээс эхлэх болсон. Жил болгоны хоёрдугаар сард сар шиний баяр болдог. Энэ баяраар Монголчууд 700 орчим тэрбум төгрөгний зардал гаргадаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр түрээсийн гэрээ нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа нь баяр наадмын үеэр барааныхаа үнийг нэмдэг хүмүүсийн үнэ нэмэх шалтгаан болоод байсан. Тэгвэл зургаадугаар сарын 1-н болгож хойшлуулах нь инфляци бууруулахад тодорхой үр дүнгээ өгнө гэж найдаж байна” гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/