Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж
байрлуулахдаа 2006 онд НИТХ-аас батлагдсан журмыг мөрдөн ажиллаж байгаа.
Өнөөдөр нийслэл хотод 2180 ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж
байрладаг байна. Жил ирэх тусам үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг
байгууллага аж ахуй нэгжийн реклам сурталчилгаа ихсэж байгаа учир одоогийн замбараагүй өөрийн гэсэн өнгө төрхгүй рекламыг цэгцлэхээр боллоо. Хотоо өнгө үзэмжтэй болгох
үүднээс зам дагсан, рекламны самбар болон байшин барилгын хаягийг хаасан самбаруудыг буулгаж цэгцлэх юм байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулахдаа 2006 онд НИТХ-аас батлагдсан журмыг мөрдөн ажиллаж байгаа. Өнөөдөр нийслэл хотод 2180 ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байрладаг байна. Жил ирэх тусам үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуй нэгжийн реклам сурталчилгаа ихсэж байгаа учир одоогийн замбараагүй өөрийн гэсэн өнгө төрхгүй 1000 рекламыг буулгаж цэгцлэхээр болсон байна. Хотоо өнгө үзэмжтэй болгох
үүднээс зам дагсан рекламны самбар болон байшин барилгын хаягийг хаасан самбаруудыг буулгаж цэгцлэх юм байна.
Өнөөдөр дагаж мөрдөж байгаа журамд Улаанбаатар хотын аль гудамж талбайд гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулж болохгүйг зааж өгөөгүй, тухайн гудамжинд ямар хэмжээтэй хэдэн ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байх ёстойг нарийвчлан тогтоож өгөөгүй байна. Түүнээс гадна реклам, мэдээллийн байгууламжаас авах хураамж өндөр биш учраас хотын өнгө үзэмжийг гундуулсан реклам ихээр бий болж байна гэж үзэж байгаа аж. Рекламны самбарыг цэгцлэх ажлыг нийслэлийн захирагчийн алба, реклам чимэглэлийн холбоо хамтран хэрэгжүүлэх юм байна.
Одоо байрлаж байгаа самбаруудын нэг өдрийн үнэ мкв-аар үнэлээд жилдээ 2-3 сая төгрөг бөгөөд цаашид татвар мөнгийг хэрхэн шийдэх тал дээр ярилцах юм байна.
Т.Хулан